x

СЕХ Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцов

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн албан ёсоор гарч, Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг парламентын гишүүнээр сонгогдсоныг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ. 

Ийнхүү УИХ 76 гишүүнтэй болж бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжтой болов.

Хэнтий аймгийн Засаг даргын албан тушаалаас Их хурлын гишүүнээр сонгогдсон Ц.Идэрбат ажлын гараагаа МАН-ын хорооны улс төрийн ажилтанаар эхлүүлж байжээ. Харин аавынхаа нэрээр олонд танигдсан Э.Батшугар энэ удаагийн парламентын хамгийн залуу гишүүнээр тодорч байна. Тэрбээр 1987 онд төрсөн аж. 

Хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийн дүнг өнөөдөр УИХ болон Ерөнхийлөгчид хүргүүлж буй. Улмаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар шинэ гишүүдийг тангарах өргүүлэх ажээ.

Шинээр парламентад сонгогдсон гишүүдийн намтар болон хөрөнгө орлогын мэдүүлгийн танилцуулж байна. 

ЭНХБАЯРЫН БАТШУГАР

1987 Улаанбаатар хотод төрсөн

Төгссөн сургууль, мэргэжил: 

  • 1994 онд орос 14-р сургуульд элсэн орсон,
  • 2000 онд АНУ-ын Калифорниа мужийн ахлах сургуульд шилжин суралцсан,
  • 2004-2008 онд АНУ-ын Бэнтлигийн их сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн

Ажилласан байдал: 

  • 2008 онд Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкир,
  • 2012-2016 онд Монголбанкны дэд ерөнхийлөгч, 
  • 2016-2021 онд хувийн бизнес 

Сонгуульт ажил: 

  • Монгол Ардын Намын бага хурлын гишүүн болон Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн

ЦАГААНХҮҮГИЙН ИДЭРБАТ

1981 онд Хэнтий аймагт төрсөн

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1989–1998 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол,
  • 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгсөж, дээд боловсрол, бакалаврын зэрэг,
  • 2006-2007 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид суралцаж, төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Ажилласан байдал: 

  • 2003–2008 онд аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан,
  • 2008–2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч,
  • 2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
  • 2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч,
  • 2008 оноос хойш Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгч 
  • 2020 Хэнтий аймгийн Засаг дарга

Сонгуульт ажил:

  • МАН-ын бага  хурлын  гишүүн,
  • Аймгийн МАН-ын хорооны  тэргүүлэгч,
  • Хэрлэн  сумын  МАН-ын   хорооны  даргын  сонгуульт ажилтай.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 13 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 14 цаг 59 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top