x

Х.Баттулгын дэргэд Ц.Туваанаас өөр хүн харагдахгүй байна

Удахгүй АН-ын их хурлыг хуралдуулж, нам дотор үүсээд байгаа талцал хуваагдлыг нэг мөр дуусгахаар амласан намын удирдлагууд бэлтгэл ажилдаа оров бололтой. Бэлтгэл ажлын нэг хэсэг нь өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс таван жилийн хугацаагаар хасах сахилгын шийтгэл оногдуулж, гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарын АН-ын бүлгээс хөөсөн явдал байлаа. Хөөх ч гэж дээ, угаасаа хуулийн хувьд боломжгүй шийдвэр гаргаж, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлэгт авснаа залруулсан хэрэг. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт яг таван сар болоод гарч байгаа юм байна. Одоо УИХ дахь АН-ын бүлэг 10 гишүүнтэй үлдлээ.

Өмнөх УИХ-уудын үед АН, МАН-ын бүлэг нийлээд "62 бүдүүн бүлэг" гэх мэтийг байгуулж болдог байсан ч УИХ-ын тухай хуульд "УИХ дахь намын бүлгүүдийг зөвхөн сонгуулийн үр дүнгээр байгуулах" тухай өөрчлөлт оруулснаар нэг намын бүлгээс гарч нөгөө намын бүлэгт ордог барьдаг явдал үгүй болсон билээ. Тэгсэн хэрнээ тухайн намаас сонгогдсон гишүүн намаасаа гараад шинэ нам байгуулчихвал намын бүлгээс нь хасчихдаг. Өмнөх УИХын үед Ж.Батзандан, Л.Болд нар АН-аас гарч ШИНЭ /Шударга иргэдийн нэгдсэн эвсэл/ намыг байгуулснаар АН УИХ-д бүлэггүй болж байлаа.

Тиймээс хуулийн хувьд бол угаасаа МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон С.Ганбаатар, бие дааж сонгогдсон Н.Алтанхуяг нарыг АН-ын бүлэгт байх, АН-ын бүлгийн шийдвэрт оролцох эрхгүй гэж шийдсэнд гайхах зүйл байхгүй. Хоёрдугаарт сүүлд болсон үйл явдлын дараа (Д.Ганбат, С.Одонтуяа нарыг бүлгийн даргаас огцруулах гэсэн) Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлгийн шийдвэрт оролцох эрхгүй гэсэнд ч эмзэглээд байх шалтгаан байхгүй. Тэдний төлөвлөснөөр Ц.Туваан УИХ дахь намын бүлгийн дарга болсон бол АН УИХ дахь сөрөг хүчний байр сууриа алдаж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "алчуур" болоод МАН-д очих байлаа.  

Тиймээс ямар ч байсан намын их хурал болохоос өмнө амжиж, хуулийн хувьд ядахдаа "Женко"-гоосоо тусгаарлах гэсэнд гайхаад байх зүйл алга. Ямарч байсан парламент дахь намын бүлгийн хувьд "Женко" Х.Баттулгын эрхшээлээс гарч чадлаа гэсэн үг. Өмнө нь УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүний гурваас бусад /Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ, С.Одонтуяа/ нь "Женко"-гийн хүн гэж харагддаг байсан бол өнөөдөр тооны харьцаа нөгөө талд гарсан бололтой. Ерөнхийлөгч асан өөрөө МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалыг шохоорхоогүй бол ийм зүйл болохгүй ч байсан байж мэднэ. АН ядарлаа ядарлаа гээд МАН-ын даргын зөвлөхийн халаасны нам болж болохгүй биз дээ. Х.Баттулгын халаасанд байх, Л.Оюун-Эрдэнийн зөвлөхийн халаасанд байх хоёрт ихээ том ялгаа бий.

Харин Ц.Тувааны хувьд ХАА-н дэд сайд байхаасаа л Х.Баттулгын ивээл дор малын вакцинаар баяжсан болохоор холдъё гэхнээ холдох газаргүй байгаа биз. Жаахан сарвалзах гэвэл нөгөөх нь хүзүүн дэх олсноос нь нэг дугтарчихад номхроод ирнэ.

Харин Н.Алтанхуягийн хувьд "Х.Баттулга л гэсэн үг" гэж хэлэгдэж байгаа ч албан ёсоор АН-ын гишүүн бус учраас /УИХ-ын 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвшсэнийх нь дараа С.Эрдэнэ намын гишүүнээс хассан/ тоглоомонд шууд оролцох боломжгүй гэсэн үг. Нэг иймэрхүү нөхцөл байдал дунд АН-ын Их хурал хуралдаж, даргынхаа асуудлыг шийдэхээр болоод байна. Хамгийн гол нь намын тамга С.Эрдэнийн нэр дээр байгаа. Энэ тамгыг хэнд шилжүүлэхийг АН биш, МАН өөрийн шүүхээр шийдэх болчихоод байгаа нь л эмзэглэл төрүүлж байна даа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 14 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 16 цаг 5 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top