x

"Хөрөнгө оруулалагчид эхлээд тухайн улсын хуулийг надад ээлтэй байна уу үгүй юу гэдгийг нь хардаг"

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Олон нийтээс ирж байгаа асуулттай холбоотойгоор бид энэ хуультай холбоотой мэдээллийг төдийлөн сайн өгч чадсангүй гэж өөрсдийгөө дүгнэж байна.

Гадаадын иргэн Монгол Улсад  500 мянга ам.доллар, 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч бай байнга оршин суух эрх үүсдэггүй. Үүнийг Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаадын иргэн харьяатын газар хуулийн дагуу шийддэг. Хуулиар манайд виз мэдүүлсэн гадаадын иргэнд хүсэлтийг нь зөвшөөрөхгүй байх эрхтэй. Яагаад зөвшөөрөөгүйгээ тайлбарлах албагүй. Тэр ч байтугай виз олгосон ч хилээр нэвтрүүлэхгүй байх эрхтэй.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар дипломат байгууллагаас өөр байдлаар Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын нийт иргэний тоо манай улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй, нэг улсын иргэний тоо Монгол Улсын нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байна гэж заасан байдаг. Монгол Улс энэ тоог баримталж байгаа.

Хуулийн төсөлд хэдий хөрөнгө оруулсан ч бай Үндэсний хөгжлийн газраас нотлох баримтаа авч, ГИХГ-т байнгын оршин суух зөвшөөрөл авахаар хандана. Ингээд холбогдох хуулийн дагуу ГИХГ зөвшөөрөл олгох эсэхээ шийднэ. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн манай улсад хөрөнгө оруулснаар байнга оршин суух зөвшөөрөл хүсэх эрх нь үүснэ гэсэн үг.

Хууль санаачлагчид хуулийн төслийг боловсруулах явцдаа Засгийн газраас санал авсан. Ингэхэд дэмжсэн. Гэхдээ одоогийн хууль дахь 100 мянган ам.долларын босго нь яг гадаадын эх үүсвэрээс орж ирсэн гэдэг нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, 100 мянган ам.доллар түр дансанд байршуулж, түр оршин суух зөвшөөрөл авмагцаа тэр мөнгөө буцаагаад авч байна эсвэл хөрөнгө оруулалт хийхгүй байна гэсэн. Тиймээс бид дор хаяж хоёр ажлын байр бий болгосон, санхүүгийн тайлан өгдөг, үйл ажиллагаа явуулдаг бизнес байх ёстой гэдэг шаардлага оруулж ирсэн.

Монгол Улсын иргэншил, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой маш нарийн хуулийн зохицуулалт байдаг. Иргэншлийн асуудлыг гэхэд зөвхөн Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог.

Гадаадын хөрөнгө оруулалт гацаад байгаагийн шалтгаан нь энэ хууль юм уу гэж асууж магадгүй. Энэ хууль бол зөвхөн нэг нь. Хөрөнгө оруулалагчид тухайн улсын хуулийг хараад надад ээлтэй байна уу үгүй юу гэдгийг нь хардаг юм билээ.

УИХ-ын гишүүд хууль өргөн барихдаа Засгийн газраас санал авдаг. Дээр нь УИХ-ын Тамгын газарт хянуулдаг. Тухайн хууль нь Үндсэн хуульд нийцэж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай зөрчилдөж байна уу үгүй юу гэдгийг шалгаад, өргөн барих зөвшөөрөл олгодог. Эцэст нь тухайн хуулийг батлах эсэхийг УИХ шийддэг" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 14 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 16 цаг 4 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top