x

"Хуулийн төсөлд цэг, таслал нэмж хасаагүй. Хуулийн хэлэлцүүлэгт УИХ-ын дарга болон Д.Өнөрболор гишүүн байсан"

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хуулийн төсөлтэй холбоотой үл ойлголцол үүсэхээр мэдээллүүд цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Тиймээс энэ хуулийн гол зорилго нь юу байсан, Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан юу вэ гэдгийг тайлбарлая.

Бид 2020 оны Есдүгээр сараас хөрөнгө оруулалтын чуулгануудыг зохион байгуулж, 2021 оны нэгдүгээр сард мэдээлэл технологийн компаниудыг гадаадын зах зээлд хэрхэн гаргах талаар ажлын хэсэг байгуулаад, 30-аад компанитай хамтарч ажиллалаа. Мөн МҮХАҮТ болон бусад танхимуудтай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнгөрөгч тавдугаар сард яг одо о яригдаж байгаа хуулийн төслөөр МҮХАҮТ-д хэлэлцүүлэг зохион байгуулж, зургадугаар сард хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан.

Хуулийн төсөл дэх хөрөнгө оруулалтын босго буюу Монгол Улсад бизнес эрхлэх хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурснаас болоод хуулийн талаар үл ойлголцох байдал үүссэн гэж харж байна.

Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн 118 оронд хөрөнгө оруулалтын ямар нэгэн босгогүйгээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой байгаа. Зөвхөн 2020-2021 онд 70-аад оронд тэр босгыг тэглэж, хөрөнгө оруулалтын орчноо улам таатай болгосон. Харамсалтай нь энд Монгол Улс багтаагүй. Тиймээс бид Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах үүд хаалгыг нээх зорилго агуулан энэ хуулийн төслийг боловсруулсан.

Бид старт ап-ууд, хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль эрхзүйн орчныг бий болгохгүй бол зөвхөн Рио Тинтогийн хөрөнгө оруулалтыг ярьсаар сүүлийн 10 жилийн өнгөрөөлөө.

Өнөөдөр хуулийн процесс яаж явдаг вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулагч Монголын аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийхийн тулд мөнгөө түр дансанд байршуулаад, гэрчилгээ гарсны дараа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг авдаг. Энэ хугацаа нь 1-2 сар. Цар тахлаас болоод Монголд гадны иргэд ирэх боломжгүй болсон. Харин E Mongolia платформыг ашиглан компани нээх, аж ахуйн нэгжийн улсын бүртгэл авах боломжтой болсон. Тэгэхээр энэ хуулийн гол зорилго нь гадаадын иргэн ч бай Монгол Улсын иргэн ч бай компани байгуулах боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

100 мянган ам.долларын босгын тухайд, гадаадын хувьцаа эзэмшигчдийн тоогоор 100 мянган ам.доллар орж ирсэн байх ёстой байдаг.

Тухайлбал, 10 хувьцаа эзэмшигчтэй компанийн ес нь гадаадын иргэн байлаа гэж бодоход тус бүр 100 мянган ам.доллар байршуулах асуудал яригдана. Хэрэв Монгол Улсын иргэн 50 хувийг нь эзэмшье гэх юм бол 1.1 сая ам.доллар гаргах асуудал үүчихээд байгаа юм. Тиймээс энэ босгыг бууруулах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг нэр томьёо байхгүй болно.

Хөрөнгө оруулалт гэдэг бол байшин сав авах үйл явц биш. Хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн аж ахуйн нэгжийн хувьцаанд нь хөрөнгө оруулж, хувь эзэмшихийг хэлж байгаа юм. Байр, машин авснаар хөрөнгө оруулалт болно гэж зарим гишүүн эсэргүүцэж байсан. Тэр бол ташаа ойлголт" гэлээ. 

Дашрамд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хамт УИХ-д өргөн барьсан П.Анужин, Д.Өнөрболор нар уг хуулийн төслийг эгүүлэн татахаа мэдэгдээд байгаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хуулийн төслийг нэг жилийн хугацаанд боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, өргөн бариад явж байна. Бид өнгөрөгч тавдугаар сард өргөн барих гэж байгаа төслөө МҮХАҮТ-аар хэлэлцүүлсэн. Тэгэхэд УИХ-ын дарга болон Д.Өнөрболор гишүүн байсан. УИХ-ын гишүүн хэлэлцүүлгийн аль ч шатанд хуулийн төслөө эгүүлэн татах эрхтэй байдаг. Тэр эрхээ л эдэлж байна гэж харж байна. Энэ асуудлыг УИХ-ын Тамгын газарт хэлэлцээд шийдэх байх. Түүнээс биш хуулийн төсөлд цэг, таслал ч нэмж хасаагүй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 14 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 16 цаг 6 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top