x

Б.Жавхлан: Засгийн газрын нийт өр 8.4 тэрбум ам.доллар байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа. Тэрээр "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, хөнгөлөлтийн түвшин 27.9 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь, зээлийн хэлэлцээр нь заавал соёрхон батлах гэрээ юм" гэдгийг онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Засгийн газрын гадаад өрийн асуудлыг тодруулга авав.

Тэрээр "Гадаад өр гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Засгийн газрын өрийн хязгаар нь хуульд заасан хэмжээнд байна уу аль эсвэл түүнээс давсан уу. 2021 онд хэдэн долларын гадаад өрийг төлсөн бэ. 2022 онд хүлээгдэж буй гадаад өрийн төлбөр хэд байгаа вэ. Үүнийг төлж чадах уу" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн нэг жилийн хугацаанд олон талт хамтын ажиллагаатай түнш байгууллагуудаас нийтдээ 998 мянган ам.долларын ерөнхий хэлэлцээрийн гэрээ хийсэн. Ашиглалт зарцуулалт өөр. Ирэх 3-4 жилийн хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг зарцуулах зээлийн хэлэлцээрийн ерөнхий гэрээ гэсэн үг. Засгийн газрын өр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар. Сүүлд долоодугаар сард хийсэн төсвийн тодотголоор ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн дээд хязгаар энэ жил 70, ирэх жил 65, түүний дараа жил 60 хувь гэж буураад явах ёстой. Одоо гуравдугаар улирлын байдлаар ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 61.8 хувьтай байна.

Энэ оны ДНБ-ий эцсийн тоо гарахаар ирэх оны нэгдүгээр улирлын байдлаар жилийн эцсийн дүн гардаг. Тэр үед дээд хязгаартаа буюу 70 хувьдаа барихаар төлөвлөж байна. Ирэх он 65 хувь хүртэл шат дараатай бууруулна. Хоёр төслийн хүрээнд нийтдээ 2 тэрбум ам.долларын өрийн зохицуулалт хийсэн. Тодруулбал өнгөрсөн онд 200 сая ам.доллар, энэ жил 190 сая орчим ам.долларыг төсөв дээрээс шууд төлж барагдуулсан. Төсөв дээр даах хэмжээгээр төлөөд явна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 14 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 16 цаг 7 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top