x

Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтсон билээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УДШ-ээс нэр дэвшүүлсэн Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн юм.

Чуулган дээр УИХ-ын гишүүн Т.Доржханд "20-иод жилийн туршлагатай маш сайн хуульчийг оруулж ирж байгаад баяртай байна. Ийм байдлаар Үндсэн хуулийн цэцэд гэрэл гэгээ ажиглагдаж байна. Үе үеийн Үндсэн хуулийн цэцийн гишүүд үргэлж дарга, албан тушаалтнуудад үйлчилж байсан гэдэг хувь хүний бодол бий. Тэгэхээр хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтан үүнийг шийд гэж танд даалгавал түүнийг хүлээж авахгүй байж чадах уу гэж нэр дэвшигчээс асуумаар байна. Нөлөөнд орохгүй, ёс зүйгээ сахиж чадах уу" хэмээн асуулаа.

Харин Нэр дэвшигч Д.Гангабаатар "Үндсэн хуулийн цэцийн гишүүний баримтлах хэд хэдэн зүйлийг Үндсэн хуульд шууд тусгасан байдаг. Жишээ нь, Үндсэн хуульд захирагдан ажиллах, ялангуяа улстөрчдөөс хараат бус ажиллах зарчмыг тусгасан. Хэрэвзээ томилогдвол энэ зарчмыг баримтлан ажиллана" хэмээн хариулсан юм. 

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэнээр Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 4 цаг 27 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 6 цаг 9 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 6 цаг 39 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 6 цаг 58 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 10 цаг 29 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 10 цаг 36 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 цаг 41 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 12 цаг 21 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 12 цаг 30 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 12 цаг 38 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 12 цаг 44 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 13 цаг 3 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 13 цаг 23 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 13 цаг 28 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 13 цаг 33 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 13 цаг 39 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 13 цаг 59 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 14 цаг 46 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 15 цаг 30 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top