x

Э.Цэндбаатар сорилгод орохоос татгалзсанд Х.Нямбаатар сайд буруутай

МУГТ Э.Цэндбаатар Эрдэнэт хотод өнөөдөр болох байсан ДАШТ-ий сорилгод орохоос татгалзжээ. Сорилго тэмцээнд оролцох хоёр тамирчин өглөө 07.00 цагт  жингийн үзлэгт орох байсан ч Э.Цэндбаатарын дасгалжуулагч Б.Энхтайван “Бид маргаашийн сорилгод оролцох боломжгүй боллоо” гэдгээ тэмцээний шүүгчид мессежээр мэдэгдсэн байна.

Ердөө хэдхэн хоногийн өмнө дасгалжуулагч багшдаа хадаг барин мөргөж, “Та нарынхаа итгэлийг алдахгүй, сорилго явуулаад өгөөч” гэж гуйж байсан тамирчин гэнэт өнөөдөр тэмцээнээс татгалзсан нь санаандгүй зүйл биш байж таарна.

Бүр тодорхой хэлбэл, Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар гэж нэг цайчихсан этгээд тэмцээний өмнө 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагад мөнгө төлж ороод “Э.Цэндбаатар өөрөө түрүүлж цохисон, би худлаа яриагүй, бичлэг нь байгаа” хэмээн ярьсан билээ. Бичлэгийг нь хүртэл нийгмийн сүлжээнд тавьсан. Гэвч хэсэг хэсгээр тасдаж тавьсан бичлэгээс хэн нь түрүүлж цохисон, зодоон эхлүүлсэн гэдгийг нотлох боломжгүй нь тодорхой.

Тэгээд ч Х.Нямбаатар сайдын энэ удаагийн үйлдлийг шийдвэрлэх тэмцээний өмнө Э.Цэндбаатар тамирчинд сэтгэл зүйгээр дарамталж, тэмцээнээс хүчээр татгалзуулах гэсэн шахалт гэж үзэхээс өөр аргагүй. Зөвхөн сэтгэлзүйгээр нь дарамтлаад зогссон гэдгийг хэн нотлох юм.

Хэрэв тиймгүй байсан бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд хүн хамаг ажлаа хаяад, архи уусан хүмүүсийн зодоон нүдээн дээр гүйж очоод “энэ нь түрүүлж цохисон, тэр нь цохиулсан” гээд шүүгч хийгээд явна гэж байх уу? Тэмцээний өмнө тамирчнаа ингэж дэмждэг спортын холбоог та урьд өмнө үзсэн үү? 

Х.Нямбаатар гэж нөхөр хүний хөлс, цусанд тийм их дуртай юм бол УИХ-ын гишүүнээ болиод, Хууль зүйн сайдаа өгчихөөд явж очоод тэр зодоон цохионоо шүүх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол нэгдлийн бух шиг айл айлын зэл шөргөөгөөд, түйвээгээд явах хэрэггүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (139.5.218.220)
    2 лаа адилхан новш тэр олон хүмүүс дотроос ганцхан цэндийг зодно гэдэг өөрөөс нь болж байгаа юм ер нь байнга л зодооны асуудалтай хөөрүү мангар бацааныг өмөөрөх хэрэг байхгүй 1 л өдөр шорон явах нь тодорхой
    2021 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.22.7)
    Ёстой голыг нь олж үнэн төрхийн харагдтал бичжээ.
    2021 оны 10 сарын 03 | Хариулах
  • Ганбат (66.181.161.58)
    Ёстой үнэнийг бичжээ.
    2021 оны 10 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 19 цаг 23 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top