x

М.Тулгат: Ерөнхий сайдын нөөцгүй Засгийн газар огцрох хэрэгтэй

АН-аас хариуцлага нэхэх "Одоо боллоо" цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, чадамжгүй Засгийн газрыг огцрохыг шаардлаа.

Энэ үеэр Ардчилсан намын дарга М.Тулгат "Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт таван шаардлага хүргүүлсэн. 

Нэгдүгээрт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд өнөө маргаашийг аргацаасан, гал унтраасан байдалтай байна. Сүүлийн үед бараа материалын хомсдол, тэр дундаа шатахууны хомдсол үүслээ. Гэтэл чөлөөт үнэ, эдийн засагт халдсан, мөнгө тараасан явуургүй эдийн засгийн бодлого баримталж ирсэн. Үүнд шүүмжлэлтэй хандаж стратегийн голлох бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх, олон эх үүсвэртэй болгох шаардлага тавьсан.

Хоёрдугаарт, хил дээр экспортын бараа гацаад байна. Энэ Засгийн газар урд, хойд хөрштэй эдийн засгийн гадаад харилцаа болон дипломат харилцаа тогтоох чадамжгүй байна. Тиймээс хариуцлага тооцох хэрэгтэй.

Гуравдугаарт, өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ЭМЯ, ГЕГ зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгат үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар халхавчилж Засгийн газар төсвийн мөнгийг УИХ-ын хяналтгүйгээр үрж байна. Тиймээс энэ хуулийг цуцлахыг шаардаж байна.

Тавдугаарт, МАН-д Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийх хүний нөөц байхгүй бол Засгийн газраа огцруулж, энэ Засгийн газар татан буугдах хэрэгтэй" гэлээ.

Өчигдөр Цагдаагийн байгууллагаас АН-д шаардлага хүргүүлсэн бөгөөд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “улбар шар” түвшинд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хуулиар хориглодог гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цуглааныг зохион байгуулах тул цагдаагийн байгууллагыг иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 19 цаг 43 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top