x

“ОДОО БОЛЛОО” цуглаан Сүхбаатарын талбайд 11:00 цагт эхэлнэ

Ардчилсан намаа “Одоо боллоо” цуглааныг өнөөдөр буюу Аравдугаар сарын 1-ний 11.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг ДНБ-ийхээ 17 хувийг зарцуулж байхад Монгол Улсад энэ үзүүлэлт 60 хувьтай тэнцэж байна. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд 20 их наяд төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Мөн цар тахлын үеийн нэг удаагийн хуулиар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоодог, цагийг хязгаарлах зэргээр иргэд, бизнес эрхлэгчдийн эрхийг боомилж байна. Ард иргэд өнгөрсөн хугацаанд дүрэм журмыг хангалттай мөрдөж, эрх баригчдын эргэж буцсан шийдвэрийг хангалттай тэвчсэн. Одоо боллоо. Энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй.

Ковидын өвчлөл, нас баралтын тоо дэлхийд хамгийн өндөр хэвээр байна. Зуд болоход нохой зоолдог гэдэгчлэн өвчин зовлон тохиолдоход ноёд, дарга нар завшиж, ковидын хууль нэрээр бизнесийн болон иргэдийн эрх, эрх чөлөөг боомилж, дарангуйллын “хээрийн сургууль” болголоо. Иргэд Төв талбайд хүрэлцэн ирж үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж байна" гэсэн юм.

АН-аас өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт таван зүйл бүхий шаардлага хүргүүлсэн билээ.

Тодруулбал, шатахууны хомсдолтой үед хувийн хэвшил өөрсдөө чөлөөт үнийн зохицуулалт хийх боломжийг бүрдүүлэх, хөрш орнуудтай үр дүнтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлж чадахгүй байгаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, хилийн боомтуудыг хэвийн ажиллуулж чадахгүй байгаа гаалийн болон ашигт малтмалын газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг шаардсан юм.

Эдгээр шаардлагад хариу өгөөгүй байгаа тул өнөөдөр болох цуглаанаар уг шаардлагын хариуг нэхэнэ гэднээ мэдэгдлээ.

Харин өчигдөрийн мэдээллийн үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан АН-д шаардлага хүргүүлсэн юм.

Тэрээр "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “улбар шар” түвшинд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хуулиар хориглодог" гэв

Үүний хариуд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цуглааныг зохион байгуулах тул цагдаагийн байгууллагыг иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 19 цаг 41 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top