x

АН: М.Тулгат, О.Цогтгэрэл нарын нэгийг санал хураалтаар намын дарга болгоно

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн Их хурлыг товлон хуралдуулахаар болсон талаар мэдээллээ.

Энэ үеэр Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өөрийн тэмдгээ Ардчилсан намын туганд зүүж “Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн сүүлийн жил гаруйн хугацаанд хүлээж байсан чухал үйл явдал өнөөдөр болж байна. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч Ардчилсан намын түүхэн гавьяаг үнэлэх зорилгоор Монгол Улсын Баатар цолыг надад өгсөн. Гэхдээ энэ цолыг надад биш Ардчилсан намын үе үеийн дэмжигч, гишүүдэд олгосон цол юм. Харин өнөөдөр Ардчилсан намын хоёр тал нэгдэж буй түүхэн үйл явдал тохиож байгаа учир цол тэмдгээ намынхаа туганд буюу эзэнд нь өгч байна. Шинэ үеийн залуу удирдагч нартаа сайн сайхныг хүсэж, Ардчилсан намыг 2024 онд ялалтад хүргээрэй гэж хэлье. Үүнийг ард түмэн хүлээж байгаа” гэлээ. 

Мөн Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарт хандаж намдаа ирээчээ гэж уриалж байна. Ардчилсан намаа бүрэн бүтэн байлгахын тулд эргэж ир гэж уриалмаар байна” хэмээв.

Ардчилсан намын удирдлага, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Аливаа бүхэн цагтай. АН-ын уналт, доройтол, ялагдалд цэг тавихад томоохон алхам хийхээр энд цуглаад байна. АН-ын хувьд амаргүй цаг үеийг туулаад өнгөрч байна. АН-ыг хэн нэгэн байгуулсан юм биш. Монголчуудын эрх чөлөөний хүсэл зоригоор байгуулагдсан нам учраас заавал эргэн сэргэх ёстой.

Бид арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн Их хурлыг хийхээр шийдлээ. Өмнө нь цаасан болон цахимаар АН-ын хоёр дарга сонгогдсон. Иймд Их хурлаар хоёр даргын нэгийг санал хураалтаар тодруулж, намын дарга болгохоор боллоо.  Манай намын дотоод асуудал улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал учир бид тал талдаа буулт хийж, ойлголцож ажиллана.

Ардчилсан намын удирдлага М.Тулгат: Өнөөдрийн Монгол Улсад үүсээд байгаа нийгэм эдийн засгийн ялзарсан байдалд сөрөг хүчний дуу хоолой хэрэгтэй байна. Сөрөг хүчний дуу хоолой гэдэг нь талбай дээр лайв хийдэг гудамжны улстөрийг хэлэхгүй. АН бодлогын хүрээнд, улстөрийн соёлтой үйл ажиллагаа явуулж эхлэх цаг нь болсон. Иймд бид өвлийн эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр эв нэгдлийн хурал зарлаж байна. Цаашид АН ямар тоглоомын дүрмээр явах вэ гэдэг зүйлийг харилцан боловсруулж тохирох ёстой. Гэхдээ арваннэгдүгээр сарын 5-нд шинэ дүрмээ батлахгүй. Энэ боломжийг ашиглаад АН системийн шинэчлэл хийх эхлэлээ тавина.

Ардчилсан Намын ЭВ НЭГДЛИЙН ИХ ХУРАЛ 2021 оны Арваннэгдүгээр сарын 5-нд болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тавдугаар сарын 09, 10-нд дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ 17 мин 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 18 мин УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ерөнхий аудиторыг томилох болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ 19 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москвад хүрэлцэн очлоо 21 мин “И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 15 цаг 1 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 15 цаг 3 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 18 цаг 32 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 18 цаг 34 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 18 цаг 35 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 18 цаг 37 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 18 цаг 39 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 18 цаг 41 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 19 цаг 17 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 19 цаг 19 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 19 цаг 20 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 19 цаг 21 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 19 цаг 22 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 19 цаг 23 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 19 цаг 24 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 19 цаг 26 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top