x

Оросын “анхаарч” ирсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Хятадын хөрөнгөөр “хөдөлгөчихлөө”, одоо юу болох вэ?

Баруун таван аймагт эрчим хүчний “тусгаар тогтнол” авчирах Эрдэнэбүрэнгийн УЦС үндсэндээ 60 жил яригдсан. Ховд голыг түшиж барих энэ усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг аль 1960 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу “Гидро энерго проект” институт боловсруулж байжээ. Ингээд 1968 оноос Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажил яригдаж эхэлсэн байдаг.

Сүүлийн жилүүдийнх нь “түүх”-ийг хураавал 2010 оны тавдугаар сарын 20-нд УИХ-ын 24 дүгээр тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөрийн 3.3.20-д “...Эрдэнэбүрэнгийн 64 МВт-ын УЦС-ын техник, эдийн засгийн үндэслэлийг хянан үзэж боломжтой тохиолдолд бусад усан цогцолбортой уялдуулж гүйцэтгэх” тухай тусгасан. 2014 оны долдугаар сарын 1-нд Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 6.3-т “...Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станцыг барьж байгуулах бэлтгэлийг хангах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, төслийн нэгж ажиллуулах” тухай орсон. 2015 оны гуравдугаар сарын 9-нд Засгийн газрын 86 дугаар тогтоолоор “Эрдэнэбүрэнгийн Ховд голд УЦС барих” ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болсон. 2015 оны зургадугаар сарын 19-нд  УИХ-аас баталсан Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого 4.1.1.4-т “...Ховд гол дээр усан цахилгаан станц баригдсан байх” гэж оруулсан. 2016 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.100.3-т “...Ховд голын УЦС-ыг барих” гэж тусгасан. 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд Засгийн газрын 208 дугаар тогтоолоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний 2.2.3.4-т “...Ховд голын 64 МВт-ын УЦС урьдчилсан судалгаа, ТЭЗҮ-ийг хийж барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр заасан. 2017 оны тавдугаар сарын 31-нд Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 5.3-т “... “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.5 ба Зорилт 2, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.100, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн 2.2.3 дахь заалтыг хангахад “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн барилгын ажлыг үргэлжлүүлэх”, үүнд “...Эрдэнэбүрэнгийн 64 МВт-ын УЦС-ын барилгын ажил” гэж оруулсан. 2018 оны тавдугаар сарын 30-нд Засгийн газрын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад  олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “...Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулж, БНХАУ-ын Засгийн газарт санал болгосон. 2019 оны гуравдугаар сарын 6-нд Засгийн газрын хуралдааны 10 дугаар тэмдэглэлээр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн үндсэн шаардлага болсон үнэлгээний нөхцөлд нийцсэн ТЭЗҮ боловсруулах санал тавьсан компанитай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд зөвшөөрсөн. 2019 оны есдүгээр сарын 18-нд Засгийн газрын 357 дугаар тогтоолоор Эрдэнэбүрэнгийн УЦС барих болон нуур үүсэх нутаг дэвсгэр 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг баталсан. 2020 оны нэгдүгээр сарын 23-нд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох тогтоолыг баталсан. 2021 оны гуравдугаар сарын 22-нд Эрчим хүчний яам Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчийг  тодруулах тендерийг нээх хугацааг “...Цар тахлаас  шалтгаалсан” гэж хойшлуулсан. 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд Эрчим хүчний яам Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тендер нээх хугацааг дахин тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан. 2021 оны зургадугаар сарын 22-нд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон. Эрдэнэбүрэнгийн УЦС-тай сүүлийн ийм жилүүдийн түүх байдаг.

...Энэ төсөл өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар гацах, хойшлох, төрийн дээд түвшинд ч “унагааж” ирсэн байдаг. Яагаад, юунаас болдгийг учир мэдэх хүмүүс бүгд мэднэ дээ. Хойд хөрштэй холбогддог нь нууц биш. Ядаж байхад яг одоо Оросын тал манайд нийлүүлдэг шатахуун дээрээ чагт тавьчихаад байна. Ийм үед  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад ийм “бүдүүн” шийдвэр гаргачихав аа гэдэг хачин байгаа юм. 

Төслийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосны дараа УИХ-ын чуулганы 2021 оны долдугаар сарын 1-ний хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “...Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох Эрдэнэбүрэнгийн УЦС барих асуудлыг сүүлийн 50 жил ярьж, төр, засаг хөөцөлдөж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр удаа газар дээр нь очин байж ажлыг нь эхлүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биеэр очиж шавыг тавина гэж байсан. Гэсэн ч төрийн албаны хүнд суртал, шан харамж, авлигал хардаг хэдэн хурган дарга, түшмэдүүд энэхүү томоохон төслийг гацааж,  улмаар зогсоход хүргээд байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “...Энэ төсөл бол баруун таван аймаг төдийгүй Монгол Улсын эрчим хүчний системд чухал ач холбогдолтой, үнийг тав дахин бууруулж, эрчим хүчний тусгаар тогтнол тогтоох төсөл” гэж ярьж байна.

Гэтэл яагаад энэ 800 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл гацав. Гуравдугаар сарын 22-нд тендер зарлаж, дөрөв, тавдугаар сард хоёр удаа сонгон шалгаруулалтыг сунгасан. Энэ хугацаанд Тайширын станцыг барьсан туршлагатай төслийн удирдагчийг гэнэт ажлаас нь чөлөөлсөн. Эцэст нь тендерийг хүчингүй болгож цуцлаад байна. БНХАУ-ын талаас төсөл хэрэгжүүлэхгүй юм байна, гацаад хөдлөхгүй юм байна гээд санхүүжилтээ татвал хэн хариуцлага хүлээх вэ?!

Н.Тавинбэх сайд та өөрөө хариуцлага хүлээж ажлаа өгч огцрох ёстой шүү. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төр, засаг нь анхаарч хэрхэн эрчим хүчний хараат бус улс болж цахилгааны үнийг бууруулж Монголын ард түмэнд хэрэгтэй төслийг хэрэгжүүлэх вэ гэж яамны түшмэдүүд, хурган дарга нар үйлдэл, эс үйлдлээрээ энэхүү ажлыг гацааж, шан харамж харж, хүнд суртал гаргаж болохгүй. Энэхүү төслийг гацаасан учир шалтгаан нөхдийг шалгуулна” гэж байсан юм.

Ингээд чимээгүй болсон. Угаасаа ингэж яригдаад сураг алдардаг “жам”-тай. Энэ сарын 17-ны өдөр Эрчим хүчний яаман дээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, гарын үсэг зурах ажиллагаа боллоо. Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Засгийн газарт танилцуулсан байна.

Тэрбээр “...Гэрээнд гарын үсэг зурж, төслийн ажил эхэлснээр барилгын ажлыг 2022 оны дөрөвдүгээр сард эхлүүлэх, 2026 онд дуусгах, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор жилд 366 сая КВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлж, тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм” гэжээ.

Энэ төслийн үндсэн санхүүжилт нь 288.5 сая ам.доллар. Үүний 271.1 сая ам.долларыг Хятадын Экзим банкнаас хөнгөлөлттэй зээлээр шийдэж байгаа юм байна. Харин манай улс төсвөөсөө 14.4 сая ам.доллар гаргана. Ингээд Эрдэнэбүрэнгийн УЦС бүтээн байгуулалтын ажил эхэлж байгааг Засгийн газар зарлалаа.

Уг нь энэ сайхан мэдээ. Эрчим хүчний сайдын хэлсэнчлэн баруун таван аймаг эрчим хүчний тусгаар тогтнолоо олно. Гэхдээ энэ төсөл өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар гацах, хойшлох, төрийн дээд түвшинд ч “унагааж” ирсэн байдаг. Яагаад, юунаас болдгийг учир мэдэх хүмүүс бүгд мэднэ дээ. Хойд хөрштэй холбогддог нь нууц биш. Ядаж байхад яг одоо Оросын тал манайд нийлүүлдэг шатахуун дээрээ чагт тавьчихаад байна. Ийм үед  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад ийм “бүдүүн” шийдвэр гаргачихав аа гэдэг хачин байгаа юм. Товчхондоо, оросууд “анхаарч” ирсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын хөрөнгөөр “хөдөлгөчихлөө”, залгаад ямар үйл явдал өрнөх вэ гэдэг л анхаарал татаж байна даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • mbuga (197.185.108.232)
    Pure Universal SSD Chemical Solution +27735257866 in South Africa Zambia,Zimbabwe,Botswana,Lesotho,Swaziland,Kenya,Namibia,Qatar,Egypt,UAE,USA,UK,Turkey,Hong Kong,China,Ethiopia,Eritrea,Sudan,Morocco,Brunei,Japan,Tanzania,Thailand,Algeria,Tunisia,Bahamas,Taiwan,Indonesia,Singapore,Somalia,Angola,Mozambique,Palau,Lithuania,Malaysia,Myanmar,Spain,Kuwait,Fiji,Jordan,Yemen,Bahrain,Philippines,Israel,Syria,Italy,DRC.. We clean all types of Currencies CALL Agent Mbuga +27735257866 OR Email sheikhmbuga5@gmail.com http://mbugassdsolution.website2.me https://ssdsolution658879496.wordpress.com https://paparazaq.blogspot.com http://bestssdchemicalsolution.over-blog.com Buy SSD Solution Online - Buy SSD Solution, The basic purpose of SSD chemical solution is to clean black money. The chemical composition of this liquid makes it fit to clean black dollars, euros, and many other world currencies. SSD chemical solution is like the special detergent for washing money. The only difference is that it does not corrupts the banknote. Instead, it helps bank notes look better and purer. Expert money laundering professionals mix SSD chemicals with vectoral paste, activation powder, and other cleaning agents. But, SSD chemical solution can wash money effectively on its own. Consider the following for more information on what SSD solution does:
    2021 оны 09 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 19 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 20 цаг 18 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top