x

Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хоёр тал зорьж ажиллахаа илэрхийлэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахтай энэ сарын 19-ний өдөр уулзлаа.

Сайд нар өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Манай тал Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Түлэнхийн төвийн барилга болон Өндөрхаан нисэх онгоцны буудлыг сэргээн засварлах ажил хуваарийн дагуу хэрэгжиж байгааг дурдаж, барилга угсралтын ажлыг энэ онд багтааж дуусгахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж ярилцлаа. Мөн Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлд хатуу хучилттай авто зам барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгааг талууд тэмдэглэв.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо батлуулж, энэ хүрээнд түншлэгч орнуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ тодорхойлсон тухай кувейтийн талд танилцуулсан бөгөөд талууд хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж ажиллахаар тогтов.

Сайд нар Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссуудын хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгааг тэмдэглэж, Комиссын 2 дугаар хуралдааныг 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа манай тал мэдээлэв.

Улмаар Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хоёр тал зорьж ажиллахаа илэрхийлж, ирэх 5 жилд хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцов.

Сайд Б.Батцэцэг Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 13 цаг 48 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 13 цаг 50 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 17 цаг 20 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 17 цаг 21 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 17 цаг 22 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 17 цаг 24 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 17 цаг 26 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 17 цаг 28 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 18 цаг 5 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 18 цаг 6 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 18 цаг 7 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 18 цаг 8 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 18 цаг 9 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 18 цаг 11 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 18 цаг 11 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 18 цаг 13 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 18 цаг 15 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 19 цаг 49 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 19 цаг 53 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 19 цаг 57 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top