x

Г.Занданшатар: Улаанбаатарын хөгжлийн тушаа болж буй өнгөрсөн 30 жилийн гажуудлыг залруулахаар хийж буй ажлыг УИХ дэмжинэ

Түр хорооны гишүүд болон Улаанбаатар хотын удирдлагуудтай хийсэн уулзалтаар УИХ-ын дарга гурван чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүд, Улаанбаатар хотын удирдлагуудтай 2021 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-аар баталсан Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт болон ирэх намрын чуулганаар батлах Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах хүрээнд уулзалт хийлээ. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо нь Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдсан “Таван Т-гийн асуудал” буюу төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсөв, татварын шинэчлэл хийх, талцлыг эцэс болгох зэрэг ажил хэрэг явуулах учиртай. Тиймээс эдгээр асуудлын чиглэл тус бүрээр дэд ажлын хэсэг байгуулах чиглэлээр өнөөдөр ярилцана хэмээн тэмдэглэв.

Мөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлын бүсэд дагуул хот байгуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, санал солилцсон талаараа тэмдэглэж, татвар, санхүүгийн хөнгөлөлттэй эдийн засгийн чөлөөт бүс бүхий дагуул хот бий болсноор Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл зэрэг хүндрэл зохих хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлээд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн, тус Түр хорооны дарга Э.Бат-Амгалан УИХ-аар хэлэлцэх аливаа хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгаж, нэгдсэн санал, дүгнэлт гаргаж байх, хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоттой холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төсөлд Түр хорооны гишүүдийн саналыг тусгаж, батлуулсан. Ойрын хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй мэдээллийг Түр хороон дээр сонсох төлөвлөгөөтэй байгаа.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт бүрэн дүүрэн хэрэгжих үндсийг бүрдүүлэх газрын хууль тогтоомжийн шинэчлэл, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд анхаарч ажиллах олон асуудал бий хэмээв. 

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн дүрмийг зөвлөлдөх санал асуулгын үндсэн дээр нийслэлийн иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор хэлэлцэн, батлах ажлыг энэ ондоо багтаахаар яаравчлах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад онцгой ач холбогдолтой эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хот байгуулах асуудлаар Эдийн засгийн байнгын хороо, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо, Улаанбаатар хот хамтран ажиллаж, ажлаа нэг бодлогоор зангидаж явуулах, Улаанбаатар хотын хөгжилд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2022 оны улсын төсвийн төсөлд тусгах саналаа Сангийн яамтай нэгтгэн оруулж ирэх гэсэн гурван чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

УИХ-ын даргаас чиглэл болгосон дээрх асуудлууд болон уулзалтын сэдэвтэй холбогдуулж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн товч мэдээлэл хийхдээ УИХ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн бол УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын даргын нэр дээр Улаанбаатар хотын иргэдээс түгжрэл болон корона вирусийн нөхцөл байдалтай холбоотой асуудлын талаар ихэвчлэн санал, хүсэлт ирүүлж буйг дурьдаад, иргэдийн тавьж буй асуудлуудыг шийдвэрлэхэд Түр хорооны гишүүдийг анхаарч ажиллахыг хүслээ. 

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн С.Одонтуяа, Б.Саранчимэг, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ж.Чинбүрэн, П.Анужин нар уулзалтад оролцож, Хотын удирдлагуудаас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал гишүүд нийслэлийн хилийн цэс, байшин барилга барих, газар олгох стандарт тогтоох, газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгө мөнгийг Нийслэлийн төсөвт тусгах, улсын төсвөөр болон Нийслэлийн төсвөөр хийх хөрөнгө оруулалтын зааг ялгааг гаргах, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд бодит хяналт тавих зэрэг өргөн хүрээнд асуудлыг тодруулсанд Хотын дарга Д.Сумъяабазар хариулт өгөхийн зэрэгцээ зарим асуудлаар эцсийн шийдвэр гаргахад УИХ-ын түвшинд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавив. 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан УИХ-ын даргын өгсөн тодорхой гурван чиглэлийн дагуу Түр хорооноос ажлын хэсэг гарч, Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллах төдийгүй ирэх аравдугаар сард эхлэх намрын ээлжит чуулганд зарим асуудлыг оруулж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв. 

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын хөгжилд чөдөр тушаа болж буй өнгөрсөн 30 жилийн гажуудлыг засаж, залруулахын төлөө хичээж буй Улаанбаатар хотын ажлыг УИХ дэмжиж ажиллана. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Түр хорооны гишүүн бүр нэг ажил хариуцаж аваад, ард нь гарах хэрэгтэй. Дэлхий нийтийг сөхрүүлж буй цар тахлын хүнд үед Засгийн газар ч чадлаараа ажиллаж байна. Засгийн газрын ажлыг ч Улсын Их Хурал дэмжиж, цар тахлыг даван туулахын төлөө ажиллана. УИХ-ын гишүүд ч том өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд нэг санаатай ажиллаж буй гэдэгт итгэж байна. Одоо бол бүгд нийлээд ажил л хийх цаг.  Засаг төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, хаа хаанаа хариуцлагатай, сахилга баттай, нягт холбоотой ажиллахыг анхааруулж байна хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 40 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 42 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 43 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 45 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 47 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 49 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 1 цаг 26 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 1 цаг 27 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 1 цаг 28 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 1 цаг 29 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 1 цаг 30 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 1 цаг 32 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 1 цаг 32 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 1 цаг 34 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 1 цаг 36 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 3 цаг 10 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 3 цаг 14 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 3 цаг 17 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 5 цаг 0 мин Баавар 5 цаг 7 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top