x

Стефани Бурри: Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжвэл амжилтад хүрэх боломж бий

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад ардчилсан парламентын засаглалыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархалтай байдгаа уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэхээр хэрэгжүүлж буй төслүүд өндөр үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна гэв.

Хатагтай Стефаны Бурри, УИХ-ын даргатай дахин уулзаж буйдаа баяртай байна гээд Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг дэмжин ажилладагт Г.Занданшатар даргад талархал илэрхийллээ. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах чиглэлээрх Монголын парламентын идэвх, санаачилгуудыг нь талархан дэмжиж байгаагаа онцлов. Монгол Улсын Их Хуралтай хамтран хэрэгжүүлсэн өмнөх төслүүд өндөр үр дүнтэй болсон нь “Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн II  шат болох “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийг хэрэгжүүлэх болсон нэг чухал шалтгаан болохыг тэрбээр тэмдэглэн хэллээ.

Засаглалын тогтолцоог сайжруулах төслийг 2023 он хүртэл хэрэгжүүлнэ

Уулзалтаар үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн талаар ярилцлаа. Швейцарын Парламентын Тамгын газрын техникийн туслалцаатайгаар УИХ-ын хууль тогтоох, хяналтын чиг үүргийг бэхжүүлэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл 2021 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжинэ.

Энэхүү дэд төсөл нь Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг бэхжүүлэх, УИХ-ын Тамгын газар болон Швейцарын Парламентын Тамгын газрын хамтын ажиллагааны ололт амжилтыг нэгтгэх замаар засаглалын тогтолцоог сайжруулах зорилготой. 

 “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, засаглалын ил тод, нээлттэй байдлыг хангах, парламентын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх замаар институцын үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх юм.

Уулзалтын төгсгөлд хатагтай Стефаны Бурри, УИХ-ын даргад Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Ногоон алт”, “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд үйлдвэрлэгдсэн сарлагийн арьсаар хийсэн хөл бөмбөгийг бэлэглэв. Энэ бол “Хариуцлагатай Нүүдэлчид” стандартын брэнд бүтээгдэхүүний нэг гэдгийг тэрбээр танилцуулав.

ЖДҮ-ийг хөгжүүлэхэд онцгой анхаарна

Хөлбөмбөг бол багийн тоглолт, үүн шиг Монгол Улсын төр засгийн зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдээ бүх талаар дэмжиж, Улсын Их Хурлын зүгээс эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлд хамтарвал амжилтад хүрэх боломж бий хэмээн хэллээ. Олон улсын хэмжээнд сая сая үзэгч, шүтэн бишрэгчидтэй “The HU” хамтлаг ч энэхүү төслийг дэмжин, өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж байсан талаар хатагтай Стефаны Бурри мэдээлэл өгсөн юм.

Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн төслүүдийн гайхалтай үр өгөөжийн талаар мэдээлэл өгсөнд УИХ-ын дарга талархаж,  УИХ жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээллээ. Цар тахлын нөхцөлийн улмаас УИХ-ын  үйл ажиллагаа цахим платформ руу шилжсэн.

Хууль, тогтоолын төсөл боловсруулах үйл ажиллагааг lawforum.parliament.mn, хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлэгт иргэд, олон нийт оролцох бололцоог lawforum.parliament.mn цахим платформуудаар дамжуулан бүрдүүлээд байгааг дуулгав.

“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт  УИХ-ын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлаг 2021 оны наймдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан. “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлаг 2021 оны наймдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан.

Тус дэд төслийн төлөвлөгөөнд нотолгоонд суурилсан хууль боловсруулах үйл ажиллагааг дэмжих, хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй байх зарчмыг парламентын үйл ажиллагааны бүхий л үе шатад нэвтрүүлэх, Олон Улсын Парламентын Холбоо болон Швейцарын Парламентын Тамгын газартай хамтран хууль тогтоох үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн эсэхэд үнэлгээ хийх, парламентын хууль тогтоох чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тусгасан.

Түүнчлэн Швейцарын парламентын болон бусад орнуудын парламентын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны шилдэг туршлагыг судлах, энэ чиглэлээр Швейцарын парламентын Тамгын газартай хамтран семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж туршлага солилцох үйл ажиллагааг биет болон цахим хэлбэрээр зохион байгуулах юм.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа болон албан бусад хүмүүс байлцлаа Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 7 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 14 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 16 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 16 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 19 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 24 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 34 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 40 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 46 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 32 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top