x

Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын цахим уулзалтыг зохион байгууллаа

Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийн улс төрийн оролцоо, сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх талаар хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлох зорилгоор цахим уулзалт зохион байгууллаа.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгогчдын идэвх оролцоог сайжруулах, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сонгогчдод таниулах, сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг тэгш, хүртээмжтэй хүргэх зэрэг сонгогчдын боловсролд зориулсан үйл ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр тогтмол явуулахад сонгуулийн төв байгууллагын зүгээс анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөж, уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг уулзалтын эхэнд онцлов. Мөн цаашид сонгуулийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн саналыг Улсын Их Хуралд хүргүүлээд байгаа талаар дурдсан юм. Тухайлбал, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд болон улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг, ялангуяа уул уурхайн салбарын ажилтнууд, оюутнуудын саналыг цахимаар авах, сонгогчдын сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог сайжруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шинэчлэлтэй холбоотой шийдлийг судлах, шийдвэрлэх шаардлагатай хэмээлээ.

Уулзалтад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн 43 байгууллагын төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ Хүний эрхийн Үндэсний Комисс, Харилцаа холбооны зохицуулах хороо, Глоб Интернэшнл төв ТББ, Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсролын төв ТББ, Монголын багш, эцэг, эхийн холбоо ТББ, МИДАС ТББ зэрэг байгууллагын төлөөллүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл явцад хийсэн хяналт шалгалт, ажиглалт, мониторингийн тайлан, дүгнэлтийг танилцуулав. Оролцогчдын зүгээс сонгогчийн боловсролд зориулсан ажлын олон санал, санаачлага гарсан бөгөөд уг саналыг нэгтгэж, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлж, хамтран ажиллахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 8 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 15 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 17 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 17 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 20 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 25 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 35 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 41 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 47 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 33 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top