x

"Вот три даргаа"

УИХ-ын 18 /Хэнтий аймаг/, 28 /Сонгинохайрхан дүүрэг/ дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох улс төрийн намуудыг СЕХ-нд бүртгэх ажиллагаа өнөөдөр дуусч байна. Өмнө мэдээлэгдсэнээр улс төрийн есөн нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа, СЕХ өнөөдөр эцсийн хариултыг өгнө. Өмнө мэдээлсэнчлэн АН-аас О.Цогтгэрэл, М.Тулгат нар намаа сонгуульд оролцуулахаар СЕХ-нд хүсэлтээ өгсөн ч СЕХ аль алийг нь бүртгэж аваагүй байна. Харин УДШ-эд бүртгэлтэй гэдэг үндэслэлээр С.Эрдэнийн намыг сонгуульд оролцуулахаар бүртгэжээ.

Ингээд АН албан ёсоор гурав тасрав. Харин М.Тулгатын зүгээс АН-ын бүлэг фракциуд болон О.Цогтгэрэл нарт нөхөн сонгуульд эвлэж нэгдэж оролцох уриалга гаргаж, хэлэлцээрийн ширээнд урьсан боловч одоогоор тодорхой ахиц гараагүй байгаа бололтой. Урилга явуулдаг байлаа гэхэд явуулах ёстой хүн нь албан ёсоор С.Эрдэнэ болчихоод байгаа тохиолдолд М.Тулгатын үгийг хэн тоох билээ. 

Гэтэл АН-ын хэсэг залуус, Х.Тэмүүжин нар С.Эрдэнийг намын даргаас огцорч, тамга тэмдгээ хүлээлгэж өгөх шаардлага тавиад сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа. Наадмын өмнө өгсөн уг шаардлагын хариуг С.Эрдэнэ өгөөгүйгээр барахгүй одоо нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй цорын ганц хүн болчихоод байна. Гэтэл намууд нэр дэвшигчээ тодруулахад хоёрхон долоо хоногийн хугацаа үлдсэн. Ирэх ёсдүгээр сарын 1 гэхэд СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Хэрвээ АН энэ хэвээрээ гурав тасраад сонгуульд орвол УИХ дахь мандатын тоогоо нэг хоёроор ахиулах байтугай намынхаа нэрийг шороотой хутгахаас цаашгүй үлдэнэ.

Тус намын хувьд нэг, хоёр тойргийн төлөө эрх баригч намтай өрсөлдөхөөс илүү нам доторх хэрүүл тэмцлээ цэглэж, нэгдэж нягтрах нь эн тэргүүний, амин чухал зүйл болчихоод байгаа. Үүн дээр АН-ын гурван дарга аль аль нь санаачлага гаргахгүй бол ирэх аравдугаар сард болох нөхөн сонгууль АН-ын хувьд эцсийн цэг болж магадгүй.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Mongol yalna (172.58.141.121)
    Jenko jonhuugaa zailuul
    2021 оны 08 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
“Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 9 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 16 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 18 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 18 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 21 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 26 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 35 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 41 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 47 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 34 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top