x

У.Хүрэлсүх: Санхүүгийн салбарын реформыг зайлшгүй хийх шаардлагатай болсон

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны дарга Д.Баярсайханыг хүлээн авч уулзаж, санхүүгийн салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо.

СЗХ-ны дарга Д.Баярсайхан цар тахлаас хамааран эдийн засгийн идэвхжил суларсан ч санхүүгийн салбар 4.2 пунктаар өсөж, ДНБ-ий 17.5 хувьд хүрснийг уулзалтын эхэнд хэлж, СЗХ-ны хийж, хэрэгжүүлж буй ажлууд, хуулийн төслүүд, ойрын төлөвлөгөө, СЗХ-ны чиг үүрэгт үйл ажиллагаа нь хамаарч буй салбаруудад гарч буй шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид товч танилцуулав.

Тухайлбал, банкуудыг хувьцаат компани болгох ажлын явцын талаар мэдээлэл өгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 банкны 9 нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк болон СЗХ-нд ирүүлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд банкуудын төлөвлөгөө батлагдаж, хувьцаат компанийн хэлбэртэй болох үйл ажиллагаа эхэлнэ гэдгийг хэллээ.

Тэрбээр цаашид санхүүгийн салбарыг банк төвтэй бус болгох, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьцаат компанид шилжүүлэх зэрэг ажлуудыг хийж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн салбарын реформыг зайлшгүй хийх шаардлагатай болсон учраас Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэ ажлыг эхлүүлсэн нь эхнээсээ хэрэгжиж, хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулан зохих түвшинд дэвшил гарч байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Улмаар банкны реформыг хийхдээ дэлхий нийтийн хөгжлийн жишгээр олон нийтийн оролцоог сайтар хангах, ил тод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, баялаг бүтээгчдийг дэмждэг банк, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд СЗХ-оос онцгой анхаарч ажиллахыг хүсэв.

Цаашлаад өрхийн санхүүгийн чадамжаас давсан, өр, зээл үүсгэсэн харилцааг зохицуулах, хэрэглэгчдийг хохироосон өндөр хүүтэй зээл олголтын эсрэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлж, бүрэн эрхийнхээ хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав саяхан “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 18 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 25 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 27 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 27 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 30 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 35 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 44 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 50 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 56 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 43 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top