x

Х.Баттулгын уучлалаас татгалзсан М.Энхсайхан У.Хүрэлсүхийн уучлалаар суллагдлаа

Улс төрийн хилс хэргээр буруутгагдан дөрвөн жил зургаан сарын ял шийтгэл хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлэх зарлигаа өчигдөр /2021.08.05/ гаргасан билээ. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан даруйд буюу өчигдөр орой түүнийг Хонхор дахь хорих 409-р ангиас сулласан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн талаар сануулахад, түүнийг прокурорын байгууллага анх М.Энхсайханыг УИХ-аар батлаагүй Тавантолгойн гэрээг боловсруулахдаа "үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэхийг завдсан" гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн боловч тэр нь баримтаар нотлогдоогүй учраас  албан хэрэгцээндээ унаж байсан авто машины үнийг "улсад учруулсан хохирол" хэмээн тооцож 4 жил 6 сарын ял оноосон юм.

Түүний хэргийг шүүсэн шүүгч З.Болдбаатар нь өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт олон нийтийн сүлжээнд тавигдсан "секс скандал"-д нэр холбогдож, Б.Баасанцогтоос дансаар мөнгө авч байсан нь тогтоогдсон. Мөн М.Энхсайханы хэргийг хянаж байсан Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбат өмгөөлөгч Б.Баасанцогттой албан бусаар уулзаж байсныг нотлох зураг, бичлэг ч цацагдсан байдаг. Тухайн үед Б.Баасанцогт нь ҮАБЗ-ийн ажлын албанд гэрээгээр ажиллаж байсан, мөн түүнээс М.Энхсайхан нарын хэргийг шүүх хуралтай холбоотой төлөвлөгөө болох план зураг ч олдсон билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үүнийг "Төрийн ордны гурван давхраас шүүхийн шийдвэрийг захиалдаг" хэмээн мэдэгдсэн нь бий.

Энэ бүх баримтаас олон нийт төдийгүй хуульчид, улстөрчид "М.Энхсайханыг улс хилс хэргээр ялласан байна" шийтгэл хүлээсэн гэдэг дүгнэлтийг хийгээд байгаа. Энэ тухай ганц АН-ын гишүүд ч биш, эрх баригч МАН-ын нэр нөлөө бүхий улстөрчид үгээ хэлсэн байдаг. Гэхдээ МАН-ын зүтгэлтнүүд энэ хэргийн талаар ам нээж эхэлсэн нь саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа...

Анх М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэхийг даалгаж, УЕП-т үүрэг даалгавар өгсөн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл У.Хүрэлсүхэд тамгаа шилжүүлэн өгөхийн өмнө "Хүсэлтээ бичвэл уучлал үзүүлье" гэсэн байдаг. Гэвч М.Энхсайхан "Гэмт хэрэг хийгээгүй учраас уучлал хүсэхгүй" гээд татгалзсан билээ.

Үндсэн хуулинд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх дотор "Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй", "Иргэн уучлал хүсэх эрхтэй" гэсэн хоёр заалт бий. Өөрөөр хэлбэл, "иргэн хүсэлт гаргасан тохиолдолд Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ" гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс энэ удаад ч гэсэн М.Энхсайхан өөрөө уучлал хүсч, Ерөнхийлөгчид хандаагүй гэдийг эх сурвалж хэллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 5 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 22 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 29 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 31 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 31 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 34 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 39 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 49 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 55 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 1 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top