x

ОХУ-д суралцаж байгаа оюутнуудын АНХААРАЛД!

ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй боловч цар тахлын улмаас тус улс руу зорчих боломжгүй байгаа гадаад оюутнуудад зориулж сургалтыг цахимаар явуулах, шалгалтыг нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах чиглэлийг ОХУ-ын нийт их, дээд сургуулиудад өгөх тухай тушаалыг тус улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан бөгөөд энэ зохицуулалт ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж байгаа Монгол оюутнуудад нэгэн адил үйлчилж байна.

Сүүлийн үед ОХУ-ын зарим их, дээд сургууль дээрх зохицуулалтыг үл тоон Монгол оюутнуудыг заавал танхимын сургалтад хамрагдахыг шаардах, шалгалтанд хамруулахгүй байх, улмаар сургуулиас хасч болзошгүйг анхааруулж байна гэсэн мэдээллийн дагуу ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам болон манай оюутнууд олноор суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутнуудын асуудал эрхэлсэн нэгжүүдтэй холбогдож тодруулга авлаа.

Заавал танхимын сургалтад хамрагдах шаардлагыг гадаад оюутнуудад тавиагүй, тэднийг шалгалтанд хамруулахгүй байх тохиолдол гараагүй бөгөөд Шинжлэх ухаан, дээд боловсролын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгааг оросын талаас мэдэгдсэн болно.

Хэрвээ ОХУ-ын аль нэг их, дээд сургуулийн зүгээс өөрийн сургуулийн гадаад оюутанд хууль, бус шаардлага тавьсан бол энэ асуудлаар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Зохицуулах төв /Ситуационный центр/-ийн +74951980000, Улс түмний найрамдлын сургуулийн дэргэд байгуулсан Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад оюутнуудын асуудал эрхэлсэн төв /Центр компетенции по работе с иностранными обучающимися/-ийн +74999368691 шуурхай дугаарт холбогдож хууль бус шаардлага тавьсан их, дээд сургуулийн холбогдох албан тушаалтны талаарх мэдээллийг өгч, үүсээд байгаа асуудлаа шийдүүлэх боломжтойг Оросын талаас мөн мэдэгдлээ.

Иймд, ОХУ-ын их, дээд сургуульд суралцдаг оюутан Танд дээр дурьдсан асуудал тулгарсан бол +74951980000, +74999368691 дугаарын  шуурхай утсаар холбогдож мэдээлэл өгөх, эсхүл ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангийн хаягаар өргөдлөө, дэлгэрэнгүй мэдээллийн хамт ирүүлэхийг зөвлөж байна.

ГХЯ-ны зүгээс ОХУ-тай хилээ харилцан, үе шаттайгаар нээх, тус улсад суралцаж буй Монгол оюутнуудыг танхимын сургалтад хамруулах асуудлыг үргэлжлүүлэн ярилцаж байгаа болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ саяхан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 4 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 4 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 1 цаг 4 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 1 цаг 16 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 1 цаг 40 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 2 цаг 49 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 3 цаг 14 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 3 цаг 38 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 3 цаг 45 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 4 цаг 1 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 4 цаг 23 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 4 цаг 29 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 4 цаг 31 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 21 цаг 26 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 21 цаг 46 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 21 цаг 49 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 21 цаг 53 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 22 цаг 0 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 22 цаг 49 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top