x

Эрээний хилийн агуулахад бөөгнөрсөн ачаа барааг Наймдугаар сард багтаан оруулж дуусгана

Шадар сайд С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс Замын-Үүд хилийн боомтод хэрэгжүүлж байгаа ажил, нөхцөл байдалтай танилцлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтын ачаа барааны урсгалыг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг арилгаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг ногоон бүс болгох чиглэл өгсөн юм.

Ингэснээр  боомт дахь импорт, экспортын урсгал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байгаа байдал цэгцэрнэ гэж үзсэн. Засгийн газраас томилогдсон төлөөлөгчид тус боомтод ажиллаж хэд хэдэн асуудлыг шийджээ.

Тухайлбал, ариутгалын автомат хоёр байгууламжийг ашиглалтад оруулж, тээврийн хэрэгслийг стандартын дагуу ариутгаж байна. Эрүүл мэндийн болон хамгаалах хувцас солих цэг байгуулж жолооч нарын халдвар хамгааллыг сахиулж байна.

Мөн Замын-Үүд суманд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээг зохион байгуулж, 10 хоног хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож халдварыг хумиж эхэлжээ. Замын-Үүд суманд “ковид-19” цар тахлын идэвхитэй 45 кластер байсан бол тав нь бүрэн хаагдаж, 19 кластер халдвар идэвхигүй болжээ.

Нэмэлтээр 50 вагон явуулж эхэллээ

Эдгээр арга хэмжээний хүрээнд Эрээн, Замын-Үүд боомтоор нэвтрэх экспорт, импортын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнийг холбогдох албаныхан хэллээ.  Хилээр өдөрт  нэвтрэх экспортын автомашины тоо 110, импортынх 150-170  болжээ.

Мөн өдөрт 50 вагоноор Эрээний хил дээр гацсан ачаа барааг Улаанбаатар руу тээвэрлэж байна. Төмөр замын тээвэрлэлтэд Дотоодын цэргийн алба хаагчдыг дайчилж байна. Нэг вагонд 65 тонн ачаа ачдаг гэж тооцоход өдөрт 200 гаруй автомашин  ачаа хилээр нэвтэрч орж ирж байна гэсэн үг юм. Одоогоор Эрээний  хил дээр задгай талбайд барааны бөөгнөрөл, ачаатай саатсан тээврийн хэрэгсэл байхгүй.

Харин агуулахад удаан хугацаанд саатсан ачааг энэ наймдугаар сард багтааж Улаанбаатар руу тээвэрлэж дуусгахаар төлөвлөжээ. Шадар сайд С.Амарсайхан эдгээр ачаа барааг Наймдугаар сарын эхний 7 хоногт багтааж,  оруулж дуусгах чиглэл өглөө. Мөн тээврийн үнийг зохиомлоор хөөргөж байгаа асуудлыг шалгаж арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. 

Замын-Үүд боомтод гаалийн бүрдүүлэлтийн хугацааг богиносгож, импортын автомашинууд саадгүй нэвтэрч байна. Тус боомтод гадаргуун  ариутгал стандартад хүрсэн, одоо гүний гаалийн ариутгалыг сайжруулбал БНХАУ-ын тал экспортын авто машины тоог нэмэх бүрэн боломж байгааг албаны хүмүүс хэлж байв. Экспортын автомашины тоог нэмэгдүүлэхийн тулд Эрээн хотын захиргаа, Онцгой комисстой яриа хэлэлцээ хийж байгааг Засгийн газраас Замын-Үүдэд томилогдсон төлөөлөгчид хэллээ. 

Боомтын өргөтгөл, Мэргэжлийн хяналтын лабораторийг хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Тус боомтыг өргөтгөж шинэчилснээр өдөрт дунджаар  суудлын 4000, том оврын 500 гаруй тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэнэ. Ингэснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв, ачаа тээврийнх гурав дахин нэмэгдэх юм.

2019 оны есдүгээр сард эхэлсэн барилгын ажил өдгөө 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба Ковид-ын нөлөөтэй олон шалтгааны улмаас төлөвлөгөөт хугацаанаас 20 гаруй хувиар хоцорч байгаа аж. Харин одоо барилгын материал тээвэрлэлт, хөрөнгө санхүүтэй холбоотой гацаа арилсан тул нөөц боломжоо бүрэн дайчилж хилийн боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгалаа. Мөн Замын-Үүд боомтод баригдаж байгаа мэргэжлийн хяналтын лабораторийн барилгын ажилтай танилцаж энэ онд багтаан ашиглтад оруулах үүрэг өглөө. Тус лабортари ашиглалтад орсноор хилээр орж ирэх бараа бүтээгдэхүүний хяналт сайжирна гэж үзэж байна.

Мөн Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт ажиллах үеэрээ “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав. “Замын-Үүд” чөлөөт бүс энэ оны Наймдугаар сарын 14-нд нээлтээ хийж, байнгын ажиллагаатай болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 1 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 3 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 6 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 9 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 9 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 1 цаг 10 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 1 цаг 22 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 1 цаг 46 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 2 цаг 55 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 3 цаг 20 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 3 цаг 44 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 3 цаг 51 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 4 цаг 6 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 4 цаг 29 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 4 цаг 34 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 4 цаг 37 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 21 цаг 32 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 21 цаг 52 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 21 цаг 55 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 21 цаг 59 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top