Улаанбаатар хотод өнөөдөр суурин 19 цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Наймдугаар сарын 2-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 774, II тунд 448, нийт 1222 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1079162 иргэн I тунд, 986198 иргэн II тунд хамрагджээ. Мөн нийт 2004 жирэмсэн эх, 12-15 насны 30318, 16-17 насны 16043 хүүхэд тус тус II тунд хамрагдаад байна.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.