x

Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ эзэн болж, сайд нартаа хариуцлага тооц

Ардчилсан намаас цаг үеиййн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монгол Улсад хамгийн үнэт зүйл хүний эрх, эрхч чөлөө. Иргэний эрх чөлөөг зөрчдөг, түүний хажуугаар дуугүй өнгөрдөг төр засаг, эрх баригч нартай байж таарахгүй. Өмнө нь хоёр ялтан нэгнийгээ зодоход УИХ-ын гишүүд уйлан дуулж, тухайн үеийн хууль зүйн сайд, одоогийн ЗГХЭГ-ын сайд халаглаад сууж байсан. Гэтэл өөрийг нь хууль зүйн сайдаар ажиллаж байх үед буюу 2019 онд хүний эрхийг ноцтой зөрчиж, иргэдийг тамлан зовоосон цагдаагийн албан хаагчдыг мэдээгүй өнгөрсөн байж таарч байна.

Хууль зүйн салбарыг толгойлж байсан хүмүүс ч мэдээгүй өнгөрсөн байж таарч байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Хоёр иргэнийг миний удирдлага дор байсан цагдаа ямар аймшигтай зодсон юм гэж харамсаад сууж байгаа гэж найдаж байна. Одоо энэ хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Тодорхой хүмүүст хариуцлага ярихаар дээд түвшиндээ нуугдаад алга болдог, доод түвшиндээ хариуцлага тооцсон болоод өнгөрдөг.

Иргэдийн эсрэг дайсагнадаг, хүчирхийллийг үзүүлдэг, цагдааг өөгшүүлээд байж байсан хууль зүйн сайдаар Засгийн газрын гал тогоог бариулж буй Ерөнхий сайд энэ хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. 

Засгийн газрын тэргүүн, хууль зүйн сайд гэмт хэрэг яриад явах биш цагдаагаа иргэнлэг болгох, цагдаа нь иргэнийхээ талд зогсож чаддаг байх талаар ямар бодлого гаргасан бэ. Засгийн газар хуруугаа хөдөлгөсөнгүй, ажил хийсэнгүй.

Монгол Улс иргэнээ үзэн яддаг, дайсан гэж хардаг цагдаатай болжээ. Цагдааг, хууль сахиулагчийг бэлтгэдэг бодлого үгүйлэгдэж байна. Энэ зүйлийг өөгшүүлээд байсан хүмүүс Засгийн газарт сайдаар ажиллаж байна. Ц.Нямдорж сайд ёсзүйн хувьд энэ ажлыг хийх эрхгүй. Хоёрдугаарт энэ байдлыг мэдээгүй байсныхаа төлөө олон нийтээс уучлал гуйх хэрэгтэй. 

Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийг засаглуулдаг улс болно гэсэн. Та хуулийн болон хүний эрхийн дээгүүр алхсан хэнтэй ч хариуцлага тооцдог байж чадна гэсэн. Засгийн газрын сайд нартай хариуцлагын асуудлыг яриач!

Монгол Улсын хамгийн үнэтэй баялаг монгол хүн гэсэн. Гэтэл үнэтэй баялгийг чинь эвдэж, нухчин дарах гэж байна. Та хэлсэн үгэндээ эзэн болох ёстой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 21 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 24 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 30 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 47 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 54 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 56 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 56 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 59 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 4 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 13 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 25 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 12 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top