x

Улаанбаатарыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын төсөлд оролцохыг Японы талаас хүсэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы нөлөө бүхий улс төрч, эрх баригч Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, тус бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Такэбэ, гишүүн Т.Кобаяши нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцов.

Т.Никай, М.Хаяши тэргүүтэй Японы парламент дахь найрамдлын бүлгийн гишүүд Монгол, Японы харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлээд ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны хамтын ажиллагааг нэн ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, олон нийт, соёл, аялал жуулчлалын салбарт улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн ойн хүрээнд хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар ярилцав.

Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг түшиглэн дагуул хот, эдийн засаг, мэдээллийн технологи, аялал жуулчлалын бүс байгуулах, хүрэн нүүрснээс ус төрөгч гаргах технологийг нэвтрүүлэх чиглэлд Монгол, Японы хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хау-г нэвтрүүлэх боломж харагдаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, мал аж ахуйг түшиглэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн нийслэл хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын төсөлд Японы хувийн хэвшлийг оролцоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийлэв.

Мөн Боловсролын салбар, нэн ялангуяа мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчин бэлтгэх асуудлыг чухалчилж байгааг онцлов.

ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай Монгол, Японы харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Ирэх онд тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх манай талын саналыг Японы тал талархан хүлээн авав.

Л.Оюун-Эрдэнэ ирэх онд болох дипломат харилцааны 50 жилийн ойгоор хоёр талаас улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл болсон 50 шилдэг залуусыг харилцан илгээж, солилцооны арга хэмжээ зохион байгуулах санал гаргаж дэмжигдэв.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 29 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 32 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 37 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 55 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 2 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 4 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 4 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 7 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 12 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 21 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 33 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 20 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top