x

Т.Доржханд: Ардчиллыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын Удирдах зөвлөлийн гишүүд бараалхаж, хүндэтгэл үзүүлэв.

Уулзалтын эхэнд ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, улс оронд тогтвортой байдлыг бий болгох, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дэлхийд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлдөг албан тушаалтан гэдгийг онцолж, дээрх чиглэлүүдээр ирэх зургаан жилийн хугацаанд манлайлал үзүүлэн ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ Төрийн тэргүүний хувьд улс төрийн бүх намтай тэнцүү харилцахын хажуугаар парламентад суудалтай, улс төрд шинэ соёлыг дэлгэрүүлж буй ХҮН-тай нягт хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, цаашлаад сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, бие даасан, хараат бус, хуулиа дээдэлсэн шүүх, прокурорын байгууллагатай болох, ингэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ардчиллын суурь зарчмыг чанд хадгалах, авлигатай тэмцэх стратегиа боловсронгуй болгохын төлөө ХҮН-тай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ хэллээ.

Улмаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчны доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг асуудлаар идэвх санаачилгатай ажиллана гэдгээ тодотгов. Түүнчлэн Монгол Улсаа гадаадад сурталчлах, олон тулгуурт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, олборлолтоос боловсруулалтад шилжихэд гадаад бодлогыг чиглүүлэн Ерөнхийлөгчийн хувиар онцгой анхаарал хандуулан ажиллана гэдгээ онцоллоо.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Иргэний зориг, Ногоон нам /ИЗНН/-ын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндтэй албанд анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдсонд нь баяр хүргэв.

Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улс болон дэлхий даяар амаргүй нөхцөл байдлыг туулж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, төрийн нэгдмэл, тогтвортой байдлыг ханган ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан парламентын тогтолцоог гүнзгийрүүлэх, төгөлдөржүүлэх зорилтыг ИЗНН бүрэн дэмжиж байгаа гэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эгэл жирийн ард түмний дундаас Төрийн тэргүүний албанд сонгогдсон учраас ард иргэдийн амьдралыг мэдэрсэн, тэднийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч ИЗНН-ын удирдлагад талархал илэрхийлж, Ерөнхийлөгчийн зүгээс парламентад суудалтай, суудалгүй бүх намыг дэмжиж, үндэсний эв нэгдлийг хангах, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, Төрийн тэргүүн бол нэг намын Ерөнхийлөгч биш, ард түмний Ерөнхийлөгч байх учиртай гэлээ. Улмаар Монгол Улсын сонгосон парламентын тогтолцоо бол хүний эрх, эрх чөлөөний баталгаа, ардчиллын суурь үнэт зүйл гэдгийг онцолж, үүнийг боловсронгуй болгож, сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэхэд улс төрийн намуудын үүрэг, оролцоо чухал гэсэн юм.

Мөн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа байгаль орчны доройтол, цөлжилтийн асуудалд онцгой анхаарал хандуулах учраас ИЗНН-тай энэ чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 23 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 16 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 18 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 24 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 41 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 48 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 50 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 50 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 53 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 58 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 7 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 20 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top