x

Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулжээ

УИХ-ын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулжээ.

Энэ талаарх албан бичгээ 2021 оны Зургадугаар сарын 22-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.

Улс орнууд нийгмийн хөгжлийг шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна тухайн улс орны хүний хөгжил, чадамжаар тодорхойлдог хандлага давамгайлж, тэр тусмаа залуучуудыг хүн амын бүлгийн хувьд нийгэм-эдийн засгийн томоохон хөрөнгө оруулагч, хөгжлийг түүчээлэгч гэж үзэж байна.

Манай улсын хүн ам 2020 онд 3.3 саяд хүрч, үүнээс 1 сая гаруй нь 15-34 насны залуучууд байна.

Залуучуудын бүлэг нийт хүн амын 33.7 хувийг, хөдөлмөрийн насны хүн амын 46.5 хувийг бүрдүүлж, хөдөлмөрийн насны хүн амын нийгэм, эдийн засагт үзүүлэх хамгийн таатай үе тохиож байгаа бөгөөд энэ нь 2030-аад он хүртэл үргэлжилж, үүнээс цааших хугацаанд хүн ам идэршиж, улмаар насжилтын үе эхэлнэ.

Хүн ам зүйн энэ зурвас үед залуучуудаа боловсрол, мэдлэгтэй, мэргэжилтэй, эрүүл саруул оюун ухаан, эрүүл чийрэг бие бялдартай, эх оронч, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлж, ажил орлоготой болгох талаар Улсын Их Хурлаас тогтвортой, тодорхой зорилго чиглэл бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх, цаашид залуучуудын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж төрийн дэмжлэг, оролцоог оновчтой болгох шаардлагатай хэмээн гишүүд үзжээ.

Иймд Улсын Их Хурал дахь залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлгийг байгуулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 34 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 26 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 29 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 35 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 52 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 59 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 1 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 1 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 4 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 9 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 18 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 30 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 23 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top