x

У.Хүрэлсүхийн сүх нь Х.Баттулга байв уу?

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү дүгнэжээ. Тэрбээр АН-ын хуваагдалд Ерөнхийлөгчийн судлаа удахгүй өгөх Х.Баттулгыг буруутгаж буйгаа нуусангүй. Тэр тусмаа У.Хүрэлсүхийн нохойд барьдаг мод нь Х.Баттулга болсон гэх шүүмжлэлтэй санал нэгдэж байгаа бололтой хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Угаасаа л Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх нь МАН-ын ходоодныхоо мухарт хадгалчихсан байсан бодол шүү дээ. Наанаа тэврэлдээд, хэлсэн болгоныг нь гүйцэлдүүлээд байгаа юм шиг боловч цаанаа бол “Энэ хүнийг дахиж нэр дэвшүүлж болохгүй” гэдэг бодолтой. Өрсөлдөгч нам шүү дээ. 65 суудалтай нам дахиад ялахын тулд АН-ыг аль болох жижиг байлгахын төлөө зүтгэнэ.

Өнгөрсөн 4-5 жилийн Баттулга, Хүрэлсүх хоёрын хамтрал Хүрэлсүхэд АН-ыг хуваах сүх нь Баттулга болж, харин Баттулгын МАН-д хийсэн үр нь Хүрэлсүх болсон.

Баттулга сүхнийхээ үүргийг сайн гүйцэтгэсэн бол харин Хүрэлсүх Баттулгын хувьд үр могой л болчихлоо. Өөрийн намыг унагаж, өрөөлийн намд өөрийнхөө тэжээсэн үр могойд хатгуулаад" гэсэн байна. Мөн тэд худлаа цаасан буу буудсанаас цаанаа нотой гэж хардаж байгаагаа нуусангүй нь "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, Ж.Эрдэнэбатыг унагаад У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Х.Баттулга, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүний түншлэлийн дунд ямар хэмжээний мөнгө, ямар хэмжээний том төсөл, ямар гэмт хэргүүд яригдаж шийдэгдсэн бэ? Ихэнх нь хөшигний ард, далд нууц байгаа. Сонгууль дөхөхөөр “хонгил” энэ тэр гэж нэрлээд, лифтэнд оцгонодог шүүгчийн асуудлаар “цаасан буу” буудаж үзсэнээс биш яг үнэндээ гэдэс дотроо уудлалцаагүй биз дээ" гэх үг нь.

Өнгөрсөн хугацаанд үзэл бодол өөр, өрсөлдөгч бүхнээ шоронд хорьсон Х.Баттулга хамгийн их ганцаардаж явна. Түүний хажуу хавирга, бөөр бөгсөнд нь наалдаж явсан бүхэн өнөөдөр МАН-ын хаяаг бараадаж, хаялга горьдон амьдрах болсон нь худлаа биш. Херо Б.Баатар, Аса Д.Дагвадорж нараас эхлээд хоёр талд гарч, хор найруулан гүйх болсон юм.

Одоо АН-ыг Х.Баттулгадаа өгөх үү, эсвэл ингээд гудамжинд нь үлдээх үү гэдгийг У.Хүрэлсүхийн улс төр шийднэ.

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.93.116)
    Хүрэлсүх мсs-тэй холбоотой. Баттулга дахин ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд хүрэлсүхээс болгоомжилж хэвлэлд хүрэлсүх мсs-тэй холбоогүй гэв
    2025 оны 06 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 34 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 26 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 29 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 34 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 52 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 59 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 1 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 1 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 4 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 9 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 18 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 30 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 23 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top