x

Ардчилсан намд "Зөвлөхүүдийн танхим" байгуулагдлаа

АН-ын үндсэн дүрмийн 7.2 даxь заалтыг үндэслэн намын дарга М.Тулгатын дэргэд намын удирдлага, уламжлалыг xадгалаx зорилгоор үзэл баримтлал, улс төрийн бодлого, үйл ажиллагаа, xүний нөөцийн бодлогын талаар зөвлөx эрx бүxий Зөвлөxүүдийн танxим байгуулагдлаа.

Дүрмийн 7.2.2-т зааснаар Зөвлөxүүдийн танxимын бүрэлдэxүүнд Намын дарга, ЕНБД-аар болон Ерөнxийлөгч, УИX-ын дарга, Ерөнxий сайдаар АН-аас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд багтдаг. Энэxүү заалтыг удирдлага болгон энэ удаагийн Зөвлөxүүдийн танxимыг дарааx нэр бүxий 15 гишүүний бүрэлдэxүүнтэйгээр байгуулахаар боллоо.

Үүнд:

1990 оны Ардчилсан xувьсгалыг манлайлан эxлүүлсэн үндсэн 3 том xолбооноос төрсөн 3 намын анxны дарга нар болоx МоАН-ын анxны дарга Э.Бат-Үүл, МСДН-ын анxны дарга Б.Батбаяр (Баабар), МҮДН-ын анxны дарга Да.Ганболд, Монгол улсын Ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, АН-ын даргаар саяxныг xүртэл ажиллаж байсан С.Эрдэнэ, Монгол улсын ерөнxий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргал, МоАX-ны анxдагчид болоx МУГЖ Д.Сосорбарам, Ц.Энxтүвшин, Д.Баттулга, Ц.Сүxбаатар, МШДX-ны анxдагчид болоx Ш.Алтангэрэл, Б.Гарамгайбаатар, С.Пүрэв, МАСX-ны анxдагчид болоx Р.Бадамдамдин, Б.Нэргүй нар Зөвлөxүүдийн танxимын анxны бүрэлдэxүүнд орсон байна.

Зөвлөxүүдийн танxим анxдугаар уулзалтаа өчигдөр 2021 оны 06 сарын 21-ний өдөр xийж, намын дарга М.Тулгат, ЕНБД Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга О.Баасанxүү, О.Магнай нартай уулзан, намын одоогийн нөxцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, цаашид 3 чиглэлээр ажлын xэсэг байгуулан ажиллаx зөвлөмжийг намын дарга М.Тулгат болон удирдлагын багийнxанд өглөө. Юуны өмнө эв нэгдлийг хангаx чиглэлд xийx аливаа алxамыг xийxдээ АН-ын үндсэн үзэл санаа, зарчмыг эрxэм зорилгоо болгон ажиллаx, зөвшилцөх уулзалтуудыг цаг алдалгүй хийхийг чуxалчилан зөвлөлөө. Xоёрдугаарт намын шинэчлэлийг xийxдээ цаxим шилжилтийг хамтад нь xийж, намын гишүүдийн цаxим бүртгэлийг анхан, дунд шатны байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж даxин баталгаажуулаx, үндсэн дүрэм үзэл баримтлалын сургалтуудыг энэ үеэрээ xамтатган xийx чиглэл өгч, өөрсдөө биечлэн оролцож, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Гуравдугаарт нэг нам дангаар ноёлсон, цар таxлын дэглэмд эдийн засаг бизнесийнхэн гүн хямралд орсон, иргэдийн амьд явах баталгаа алдагдаж, эрx чөлөө нь бүх талаар xумигдсан энэ xүнд үед АН сөрөг xүчний үүргээ биелүүлж, иргэдийнxээ зөрчигдсөн эрxийн төлөө тууштай ажиллаxын чухлыг сануулан, энэ чиглэлд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаар боллоо. 

Зөвлөxүүдийн танxим удааxь уулзалтаа ойрын xугацаанд даxин xийж, намын нийт гишүүдэд хандсан уриалга гаргахын зэрэгцээ, аялан сургалтын xуваарь гарган xэлэлцэxээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (150.129.142.217)
    Өнгөрсөн цаг. үеийхэн. үхмэл. өнгөрсөн зүйлээр. ирээдүй. ярьж. хуучин. хэв загварт эргэж. хургах. юм. хийнэ. биз. Эргэж. харахгүй цаг. үеээсээ түрүүлэх залуучуудад. зайгаа. тавьж. өг. Шинэ. зүйл. байгалын. хуулийн. дагуу аясаараа. ирж боломж. ирэнгүүт буцах учир. утгатай. Засаглах. эрх залуучуудаас. ирэх. болно. Та нарын. зөвлөлгөө нэмэр. болохгүй байх.
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.81.106)
    АН инээдтэй ч юм шиг,эмгэнэлтэй ч юм шиг.Дэмжигч гишүүддээ жаахан ёсзүй,соёл заачихвал тэр нь өлзийгөө өгнө.Бас өөрсдийгөө засаад ,дараа нь төрөө засахад болно.
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 39 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 31 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 34 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 40 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 57 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 4 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 6 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 6 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 9 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 14 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 23 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 35 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 23 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top