x

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор УИХ, Засгийн газрын эрх мэдлийг ҮАБЗ-д шилжүүлэв

Хэн юу тарина, түүнийгээ хүртэнэ гэдэг дээ. Монголчууд сүүлийн сонгуулиар хийсэн сонголтынхоо үр дүнг биеэрээ төлж эхэллээ. Сонгуулийн өмнө тавьсан хөл хорио, хот хөдөөг хамарсан, хавтгайруулсан сурталчилгааны үр дүн гарч коронавирусын халдварын тархалт урьд байгаагүй шинэ түвшинд гарав. Хэрэв сая сонгууль явуулаагүй бол УОК улаан байтугай өөр ямар түвшний бэлэн байдал зарлах байсныг бүү мэд. Нэг үгээр хяналтаас гарсан халдварын тархалтын улмаас Монгол Улс тэр чигээрээ банкрот болоход ойрхон байна. Харин УОК халдварын дэгдэлттэй шинжилгээний цэгүүдээ хааж тэмцэж. Дүүрэг бүрт ганцыг үлдээгээд байсан цэгүүдээ хүртэл хааж нийслэлийн хэмжээнд гуравхан цэг /Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан/ үлдээжээ. Шинжилгээний тоо буурвал халдварын тоо ч гэсэн буурна. Мөн үү?

Мөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өчигдөр орой бас нэгэн “шинэ” мэдэгдэл хийв. Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн хугацаанд олгож байсан цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлт, хүүхдийн 100 мянгыг үргэлжлүүлэн олгох эсэхийг ҮАБЗ шийднэ гэв. Өөрөөр хэлбэл, өмнөх хугацаанд УИХ, Засгийн газарт байсан төсөв, эдийн засгийн бодлогыг ҮАБЗ гэдэг Үндсэн хуулийн бус байгууллагад шилжүүлэн авч байгаа юм байна. Товчхондоо У.Хүрэлсүх гэдэг хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож, ҮАБЗ-ийг толгойлох болсон нь үүний шалтгаан болов. Харин УИХ, Засгийн газар нь түүний хуулийн хэлтэс, хэтэвч маягтай ажиллах юм байна. Угаасаа У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөр ч тийм хэмжээнд байсан шүү дээ. Ингээд Монгол Улс нэг хүний гарт орлоо. Өмнө “Шүүх эрх мэдэл ҮАБЗ-ийн гурван хүний гарт орлоо” гэж халаглаж байсан түүх хажууд нь юу ч биш болов. Тангараг өргөөгүй байж ингэж байгаа хүн тангаргаа өргөөд тамга атгачихвал бүр галзуурах нь ээ.

Одоо энэ дарангуй байдлыг зогсоох ганц л арга байна. Тэр нь Л.Оюун-Эрдэнэ нь намын даргаа авч, жинхэнэ Ерөнхий сайд болох. Ингэхэд У.Хүрэлсүх нэг удаа намаараа хамгаалуулаад УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ хоёр шатны шүүхээс ял сонсож байсан хүн. Одоо МАН-ын даргатайгаа Ерөнхийлөгч болох гээд байна уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ESUIGEN (102.89.2.158)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 4 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг туульсын ёслол боллоо 6 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 8 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 10 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 14 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 18 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 20 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 24 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 26 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 13 мин Завсрын сюртүктэй гахай 2 цаг 6 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 8 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 14 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 31 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 38 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 40 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 40 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 43 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 48 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top