x

Буцаж буй Х.Баттулгын ҮГ

Х.Баттулга Төрийн тэргүүний хувиар хамгийн сүүлчийн ярилцлагаа өгөв. Монголын бүхий л телевизүүдийн эфирийн худалдаж авсан түүний ярилцлагын гол зорилго нь МАН-д чиглэжээ. Ингэхдээ үгэн дотроо үг хавчуулж МАН-д битгий саналаа өгөөрэй л гээд хэлчихлээ.

Түүний ярилцлага тогтуун сайхан, төлөв төвшин болсон. Нөгөө талаасаа өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлыг дүгнэсэн маягтай өрнөсөн ч үнэндээ МАН-ыг голдуу асууж, МАН руу чиглэж аядуу зөөлнөөр сумаа тавиад яриагаа өндөрлөв. Хэдийгээр наанаа У.Хүрэлсүхтэй муудаагүй, аятай сайхан байгаа ч цаанаа түүний өсөө хорсол нь хэвээр үнэндээ МАН-ыг муулах замаар МАН-ыг нэр дэвшигчийг битгий сонгоорой гэсэн мессеж өглөө.

Ингээд түүний онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Ерөнхийлөгчөөр нэр дэвшихгүй болсондоо харамсахгүй байна.

  • Ерөнхий сайдыг огцрохоо зарлах хүртэл би энэ шийдвэрийг нь мэдээгүй байсан.

  • Ерөнхий сайдыг огцролтыг МАН-ын Удирдах зөвлөл, хуучнаар улс төрийн товчоо шийдсэн.

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх "үргээлгэнд" орсон.

  • У.Хүрэлсүхтэй муудалцсанаасаа хойш уулзаагүй.

  • У.Хүрэлсүх намайг Салхитын мөнгөний ордыг авах нь гэж бодсон.

  • Ерөнхийлөгч В.Путиныг Монголд айлчлах үед Х.Баттулга Ерөнхийлөгч газрын зураг барьж ороод хийн хоолойг Монголоор дайруулах санал тавьж, Саяны нурууг дагуулж хүнд нөхцөлд тавихын оронд төмөр замаа дагуулаад тавих тооцооллыг танилцуулсан.

  • Мөнгө өгөөд л сонгуульд оролцдог. Сонгууль хуурамч болоод байна.

  • МАН хэлсэн амлалтаа биелүүлээгүй.

  • 100 жилийн түүхтэй МАН-ын байрыг харчих. 30 жилийн түүхтэй АН-ын байрыг харчих. Нөгөө гучин гаруй намуудынхаа байрыг харчих. Ингээд ирэхээр шударга өрсөлдөөн байхгүй. Шударга өрсөлдөөн байхгүй учраас шударга сонгууль байхгүй.

  • Оюутолгой, Эрдэнэт, Таван толгой гэсэн гурван том ордыг Ардын намынхан л барьлаа.

  • Бүх намууд нэг гараанаас дахин эхлэх хэрэгтэй гэсэн үндсээр Ардын намыг тараах асуудлыг хөндөж, Улсын дээд шүүхэд хандсан.

  • Сонгуулиар хэний ч танихгүй хүн УИХ-д сонгогдож гарч ирээд байгаа биз. Тэр хүн яаж гарч ирж байна гэхээр мөнгөөр л гарч ирж байгаа юм.

  • Би УИХ-ын индэр дээрээс энэ Их Хуралд байгаа гишүүдийн 50-иас илүү хувь нь гэмт хэрэгтнүүд байна аа гэхэд нэг гишүүн над дээр гомдол гаргаагүй.

  • Оффшор бүсэд хууль бусаар гарчихсан 4 их наяд төгрөг байгаа. Үүнийг оруулж ирэх төрийн данс байхгүй. Энэ дансыг УИХ-аар хэлэлцүүлж нээдэг. Энэ дансыг нээж өгөхгүй өнөөдрийг хүрсэн.

  • Рио Тинтой Монголын Засгийн газрыг унагасан.

  • Та нар төрөө сонгож чадахаа байсан. Та нар төрөө удирдаж чадахаа байсан гэдгийг би ард түмэндээ хэлчихмээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 25 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 27 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 28 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 30 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 34 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 38 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 41 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 44 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 46 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 34 мин Завсрын сюртүктэй гахай 2 цаг 26 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 29 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 34 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 52 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 59 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 1 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 1 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 4 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 9 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 3 цаг 18 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top