x

Одонгийн найр, тамганы хулгай, сонгуулийн пиар

Трэнд 7 хоногийн гол сэдэв нь мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн үйл явц. Сошиалын жижиг хэрүүл, тэмцлийг эс тооцвол ямартай ч одоогоор нэр дэвшигчийг болон Монголыг сүйрүүлэхдээ тулсан бичлэг, гүтгэлэг гарсангүй. АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ бор зүрхээрээ өрсөлдөж байгаа бол МАН мөнгөөр аархаж байгаа тухай баримтууд ч дэлгэгдсээр. Ахмадууд 100-200 мянган төгрөгийг ханцуй дотор нь атгуулж байгаа бол 181 мянган малчдад дансаар нь мөнгө шилжүүлэн аархав. Иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авдаг хар технологиосоо эрх баригчид бүр ч ичихээ байжээ. Сонгуулийн луйвар ийнхүү ил цагаандаа гарсан нь эрх баригчид ард иргэдийг басамжлан доромжилж буй хэлбэр гэж эгдүүцэх хүмүүс ч олон байна. Тиймээс NoHOOK гэх хаштиг бүхий эсэргүүцэлд олон залуус нэгдэж байна.

АН-ын дансыг шүүхээс хааж, С.Эрдэнэд хандив цуглуулах боломжгүй болгосон эрх баригчдын башир арга заль гэж сөрөг хүчний зүтгэлтнүүд дүгнэж, эсэргүүцэл ч илэрхийлэв.

Сонгуулийн мэтгэлцээний өмнөхөн нэр дэвшигч Д.Энхбат ковид-19-ийн халдвар авснаар сурталчилгаагаа цахимжууллаа. Тэрээр давтан тунгаа хийлгээгүй байснаа хүлээн зөвшөөрсөн нь эсрэг талын өрсөлдөгчдийн шүүмжлэлийг дагуулав. Шинжлэх ухаанч гэдгээрээ пиардаж яваа түүний "антивакцин" үзэлтэй байсныг нь жиргээ нь нотлож буй юм.

Мөн эрх баригч МАН ч сонгуулийн сурталчилгаагаа цахимд шилжүүлснээ зарлав.

Зургаа дахь Ерөнхийлөгчийн сунгаатай зэрэгцээд тав дахь Ерөнхийлөгч өдөр өнжихгүй  одон тарааж, талбай дээр олон хүн цуглуулсаар. Ковид-19-ийн халдварыг ч тоож байгаа юм алга. Халдварыг Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ хяналтаасаа хэдийнэ алджээ. Шинжилгээ өгсөн зургаан хүн тутмын нэг нь халдвартай нь батлагдаж байна. Хөл хорионы дараа бага зэрэг буурсан халдвар өдөртөө 1000 давж, найман настай охин ковид-19-өөр нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв.

Гэвч, дээдчүүл нь тус, тусын улс төрөө хийгээд завгүй, цар тахлын гамшиг хуурай өвсөн тавьсан түймэр мэт "тархаж" байна.

Гэтэл Ерөнхий сайд нь  хүүхдийн эрхийг хамгаалах өдөр паркын газрыг буцаан авч, Бамбарууш кафег сэргээх төдийнхнөөр хүүхдийн төлөөх бодлого зарлав. Үүнээс өөр, түүнээс цааш газаргүй гэгчээр Ерөнхий сайдад том бодлого, бяр үнэндээ дутаж байна.

Долоо хоногийн үйл явдлаас хамгийн инээд ханиадам болсон үйл явдал нь Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан тухай. Тэрбээр тамгаа буцааж өгөхөө баасан гаригт мэдэгдэв.

Ийн тамганы хэрүүлтэй, одон найруудтай, ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн долоо хоног өнгөрчээ.

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 19 цаг 13 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top