x

СОНГУУЛЬ: Сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн мэдээллээ хэрхэн шалгах вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт Зургаадугаар сарын 9-ний Лхагва гаригт орон даяар явагдана.

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

-Сонгогч гэж хэнийг хэлэх вэ?

-Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг хэлнэ.

-Сонгуулийн эрх бүхий иргэн гэж хэнийг ойлгох вэ?

-Арван найман нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг хэлнэ.

-Ээлжит сонгуулийн санал авах өдрийг хэд хоногийн өмнө, хаанаас товлодог вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно. Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 6 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.

-Сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн мэдээллээ хэрхэн шалгах вэ?

-Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн асуудлаар өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.  

-Сонгогч саналаа урьдчилан өгөх боломжтой юу?  

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу дараах сонгогч нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ эмнэлэгийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтын хамт тухайн байгууллагын захиргаа эсхүл өөрийн харьяа хэсгийн хороонд санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;

  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;

  • Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;

  • Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч.

  • Хэсгийн хороо болон түүний дэргэд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч нягтлан шалгана. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд оршин байгаа газар нь очиж авна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 47 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 49 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 50 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 52 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 56 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 1 цаг 0 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 1 цаг 3 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 1 цаг 7 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 1 цаг 8 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 56 мин Завсрын сюртүктэй гахай 2 цаг 48 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 51 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 57 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 3 цаг 14 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 3 цаг 21 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 23 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 23 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 26 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 31 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 3 цаг 40 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top