x

Нэр дэвшигч С.Эрдэнэ, Д.Энхбат нар мэтгэлцэхэд бэлэн

Мэтгэлцээнгүй сонгууль давсгүй хоолтой адил гэж хэлдэг. Дэлхийн Ардчилсан орнууд бүгд улстөрийн сонгуулийн өмнө заавал бодлогын мэтгэлцээн явуулдаг уламжлалтай. Энэ нь Ардчилсан орны улстөрийн соёлын нэг юм. 

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын нөхцөл байдлын улмаас манай улс Ерөнхийлөгчийн сонгуулийг богино хугацаанд явуулж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж уулзалт хийж буй. 

Мөн иргэдийн зүгээс Монгол улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг халз мэтгэлцэхийг шаардаж байгаагаа ч илэрхийлсээр байна. 

Ардчилсан намын дарга М.Тулгат Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр дараах урилгыг гаргаж байв. Тодруулбал, Цар тахлын онцгой нөхцөл байдалд богино хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль явагдах учраас нэр дэвшигчид орон нутгийн уулзалтуудаа хамтарсан байдлаар хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодлогын мэтгэлцээнийг таван удаа явуулж, ард түмэнд хүртээмжтэй байдлаар мэдээллийг өгөх уриалгыг МАН болон Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч нарт хүргүүлээд байсан юм. 

Тэгвэл, энэхүү уриалгын хариуд Зөв ХҮН электорат эвслээс хариу бичиг ирүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчийг оролцуулсан таван удаагийн мэтгэлцээн нэвтрүүлэгт оролцоход бэлэн, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ийнхүү Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар мэтгэлцэхэд бэлэн байна.

Цар тахлын хүрээ хумигдаагүй энэ цаг үед нэр дэвшигчид олон нийтийн радио телевизийн сувгаар шууд мэтгэлцээн нэвтрүүлэгт оролцож, үзэл бодлоо уралдуулах нь иргэд олон нийтэд хүртээмжтэй бодит, тэнцвэртэй мэдээлэл өгөх хамгийн зөв шийдэл юм. 

Мөн МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах, шууд дамжуулах бэлтгэл ажил хангагдсан хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 19 цаг 35 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top