x

Цэргийн сургуулийн 3 хурандаа Ерөнхийлөгчийн сонгуулийг түгшүүртэй хүлээж байна

ЗГХЭГ-ын Төсөл хөтөлбөр хариуцсан дэд дарга Батцэнгэлийн Энх-Амгалангийн төрсөн аав нь Л.Лингов ерээд оны эхэн үед ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Төрсөн аав, хүү хоёр Засгийн газрын “гал тогоог” даргална гэдэг ховор тохиолдол, нэр хүндийн хэрэг мөн. Б.Энх-Амгалангийн төрсөн дүү нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү нартай базууд буюу ураг төрлийн холбоотой гэдэг. Л.Лингов гуай өөрийн хүү Энх-Амгаланг Цэргийн их сургуулийг төгсөөд ирснийх нь дараахан найз Ж.Чүлтэмсүрэнгийнх нь хамт ЗГХЭГ-т татаж авч ажиллуулсан гэдэг. Тэдний намтарт ч Б.Энх-Амгаланг 1991 онд ЗГХЭГ-т шинжээч, ахлах шинжээч, референтээр, Ж.Чүлтэмсүрэнг 1993 онд ЗГХЭГ-т ахлах зааварлагч, шинжээч, референтээр ажиллаж байсныг тодорхой бичсэн байдаг. Л.Лингов даргын дараа түүний хүү, Б.Энх-Амгаланг албан тушаалаар эрхлүүлэгч нь эдүгээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй МАН-ын дарга У.Хүрэлсүх болж хувирсан байдаг юм.

Б.Энх-Амгалан буюу өөрийнх нь “зохиосноор” Амгалан-Энх нь Киргизид хоёрхон жил консулаар ажиллаад, энэ хугацаандаа Польшийн хил дээр хууль бус бараа тээвэрлэж яваад баригдсан байтал дутуу судалсан уу, мэдсэн ч зориуд нөхөрлөлдөө үнэнч үлдэх гэсэн ч юм уу, Цэргийн их сургуульд хамт сурч байсан найз У.Хүрэлсүх нь 2016 оны долдугаар сарын 22-нд Шадар сайд болонгуутаа Ахлах зөвлөх, ажлын албаны даргаараа авч ажиллуулсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 4-нд Ерөнхий сайд болонгуутаа Ахлах зөвлөх, ажлын албаны даргаараа авч ажиллуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн албан тушаал ахихын хэрээр цэргийн сургуулийн найзууд болох Б.Энх-Амгалан, Ж.Чүлтэмсүрэн нар ч түүнийг дагаж ахиж дэвшсээр байв. Ж.Чүлтэмсүрэн хурандаа ОБЕГ-ын даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/677дугаар тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар, 2020 оны 8 дугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, УОК-ийн Шуурхай штабын даргаар томилогдсон боловч 26 хоног ажиллаад огцорсон. Шалтгаан нь”Шуурхай штабын алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд амраасан, энэ үед нь Шуурхай штабын ажилтнууд коронавирусын халдвар авсан, мөн Шадар сайд С.Амарсайханы гэргий ХӨСҮТ-ийн Улаан бүс рүү орж, гарч байсан явдлыг мэдээгүй, хяналт тавиагүй зэрэг шалтгаанууд байсан бололтой” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Мөн Ковидын цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан үед, халдварын бүс Өмнөговь аймагт гэр бүлийнхээ хамтаар зугаалж хорхог хийж амарч явсан бичлэг нь нийтэд дэлгэгдсэн. 

Түүний энэ хариуцлагагүй байдлын талаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаас лавлахад “Өмнөговь аймаг дахь постуудын үйл ажиллагаанд газар дээр нь хяналт тавих зорилгоор албан томилолтоор явуулсан. Харин албан томилолтоор явахдаа гэр бүлийнхнээ авч явсан, сүм хийдээр орж, хорхог хийж идэж зугаалсан зэрэгт хариуцлагын асуудал яригдана” гэсэн байдаг. Гэтэл Ж.Чүлтэмсүрэн өөрөө “УОК-ийн Шуурхай штабын даргыг ээлжилж хийдэг. Би одоо ОБЕГ-ын тэргүүн дэд даргын ажлаа хийж байгаа” гэж хариулсан байгаа юм. “Цэргийн сургуулийн гурван найз хурандаа” буюу Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, түүний найз ЗГХЭГ-ын дарга Б.Энх-Амгалан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн нарын паян нэг иймэрхүү ч тэд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч салахгүй бололтой. Тийм бол У.Хүрэлсүхэд л муу юмсан. 

Сонирхолтой нь ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэнгийн гэргий Б.Ичинхорлоог Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлсэн газрын захирлаар томилоход мөн л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх асан, одоогийн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгаланг нөлөөлсөн гэцгээдэг. Иймэрхүү албан тушаалын гинжин хэлхээний хамгийн өндөрт яваа нэгнээ бусад нь алдаа дутагдал гаргавал татаж унагадаг бичигдээгүй хуультай. Хүн чанар зааж хамт явсныхаа горыг У.Хүрэлсүх амсч чихээ халууцуулж нүүрээ улайлгаад удаж байна. 

Наад зах нь Цэргийн нэгдсэн холбоог У.Хүрэлсүх үүсгэн байгуулж, аймгуудад хүртэл салбар хороод байгуулж явсныг нь олон нийт харсан. Улсын бүртгэлд одоо тус ТББ-ын дарга нь ЗГХЭГ-ын дарга Батцэнгэлийн Энх-Амгалан гэж бүртгэлтэй байдаг. Гэтэл тус ТББ яагаад аймгуудын ЗДТГ-аас санхүүжээд байна вэ гэдэг бол ноцтой асуудал. Өнөөх Хунтын засаглал гэгчийг яалт ч үгүй сануулаад байна. ЗДТГ нь "Хунтын засаглалын нэгжийг"санхүүжүүлээд байж болох уу? Тийм асгарсан их төсөвтэй газар мөн билүү. Энэ будилааныг МАН-ын дарга мэдэх үү, эсвэл суган доогуур нь суйлж яваа хэрэг үү?

 

Хэрэв У.Хүрэлсүх найз нь Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол энэ гинжин хэлхээ хаанаасаа эхэлж хэзээ тасрахыг таашгүй. Учир нь ёсзүйн алдаа гаргана гэдэг төрийн албанд түүх болон бичигдэж тэмдэглэгдэж явдаг жамтай. Магадгүй тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газар руу өнөөх “бүлэглэлийн толгойлогч” гэгдэх гуншинтай нь дагуулаад явахаас сийхгүй “хүн чанартай” нэгэн гэдгээ удаа дараа харуулсан. Энэ тохиолдолд албан тушаалаар эрхлүүлж байсан хүн л хамгийн түрүүнд буруутдаг билээ. Ерөнхийлөгчийн санал хураалтын энэ өдрүүдэд Цэргийн сургуулийн гурван найз хурандаа “тэнгэрт нисэх үү, газарт унах уу” гэдгээ тэсэн ядан хүлээж байна. Харин үүний өмнө У.Хүрэлсүхийн “тойрон хүрээлэгчид” болох найз хурандаа нарын талаар хэлж анхааруулах хэдэн зүйл бий.

                                                                                                                                          Үргэлжлэл бий 

У.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 1 цаг 14 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 1 цаг 16 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 1 цаг 17 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 1 цаг 19 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 1 цаг 23 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 1 цаг 27 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 1 цаг 30 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 1 цаг 33 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 1 цаг 35 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 2 цаг 23 мин Завсрын сюртүктэй гахай 3 цаг 15 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 3 цаг 18 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 3 цаг 23 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 3 цаг 41 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 3 цаг 48 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 50 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 50 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 53 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 58 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 4 цаг 7 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top