x

Эрх баригчдын шуналыг Н.Энхбаяр гүйцээх үү?!

МАН-ын дарангуйлал, авилга, ажилгүйдэл мөн ядуурлын эсрэг Монголчуудын бүгд эвсэх хэрэгтэй байна. МАН-ын хийж чадахгүй байгаа алдааг нь засахын төлөө эвсэх ёстой. МАН-ын дарга ард түмнийхээ амьдралаас дэндүү тасарчихсан байна. Дэргэдээ байгаа дарга нарыг магтахаас өөрийг хэлэхээ больжээ. Бодит байдалд ажилгүйдэл хэтэрлээ гэж хэлэхэд сонсохгүй байна. Тийм учраас бид орон нутгийн сонгуульд АН, ИЗНН, Шинэ намтай нэгдэж МАН-ын дарангуйллыг таслан зогсооно.

Энэ бол Н.Энхбаярын 2020 оны есдүгээр сард хэлж байсан үг.

-Би өдгөөгөөс 12 жилийн өмнө МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд индрийн ард зогсож байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар ковид цар тахлыг улсдаа оруулж ирэхгүй, хилийн цаана удаан хугацаанд барьж чадсаныг энэ ташрамд онцлон тэмдэглэж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ард иргэдээ вакцинжуулах ажлыг цаг нартай уралдан хийж, хамтын дархлааг бий болгохын төлөө хичээн зүтгэж байгааг сайшааж байна.  У.Хүрэлсүх бол итгэвэл итгэсэн шиг итгэдэг, тусгаар тогтнолоо нүдний цөцгий мэт хайрладаг, үр хойчийнхоо сайн сайхны төлөө ямагт сэтгэл гаргадаг хүн.  МАНАН-тай тэмцэх ажил эхэлсэн. Одоо дуусгая. Байгалийн баялгийг ард түмэнд ижил тэгш хүртээх ажил эхэлсэн. Одоо эцэслэе.

Харин энэ бол 2021 он тавдугаар сарын 24 буюу У.Хүрэлсүхийн сурталчилгааны нээлтэн дээр хэлсэн Н.Энхбаярын байр суурь. Ердөө жил хүрэхгүйн хугацаанд Н.Энхбаярын үзэл бодол 360 эргэсэн нь албан тушаалын наймаа. У.Хүрэлсүх Н.Энхбаярт МАН-ын 30 хувийг бэлэглэж, хариуд нь Н.Энхбаяр У.Хүрэлсүхийг хаан болгоход туслахаар шийджээ. Тэр нь Ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлсэн шинэ Үндсэн хууль байх бололтой. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын дуртай юмаар нь хуурч, могойд барих мод болгохоор МАН шийджээ. Нэг л өдөр Ерөнхийлөгч болохыг мөрөөдөж явсан С.Ганбаатараа долоо шөнө талбай дээр хоосон хонуулж, харин өөрөө МАН-ын 30 хувийг худалдаж авсан Н.Энхбаяр хагас жилийн өмнө дарангуйлагчаар нь дуудаж явсан У.Хүрэлсүхээ улдан долоож суугаа нь ийм л учиртай юм. 

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 5 цаг 6 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 6 цаг 47 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 7 цаг 17 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 7 цаг 36 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 11 цаг 7 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 11 цаг 14 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 11 цаг 19 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 12 цаг 59 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 13 цаг 8 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 13 цаг 17 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 13 цаг 22 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 13 цаг 41 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 14 цаг 1 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 14 цаг 6 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 14 цаг 11 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 14 цаг 17 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 14 цаг 37 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 15 цаг 24 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 16 цаг 8 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top