x

Суусан цэцнээс тэмцсэн хэрүүлч дээр!

Монголын зургаа дахь Ерөнхийлөгч зургадугаар сарын 9-нд тодорно.

Эрүүл мэнд, эдийн засаг талаасаа амаргүй нөхцөл байдалд дунд сонгууль болж байна  Зургаа дахь Ерөнхийлөгчийн төлөө МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-ээс Д.Энхбат нэр дэвшсэн. Тэднийг нэг үгээр дүгнэвэл жиргэдэг, хэрэлддэг, зоддог гурав. Гэхдээ тэдний нэг нь Ерөнхийлөгч болно.

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг зөвхөн жиргээнийхэн танина. Гоё, гоё жиргэдэг, цэцэн мэргэн дүгнэлт хийнэ. Гэхдээ бодит амьдрал бол компьютерийн ард суугаад жиргэхээс өөр.

Түүнийг ХҮН-ынхан ард түмний захиалга гэж пиардаж байгаа. Ард түмний захиалга бол лав биш. Хөдөөгийнхөн, тэр ч бүү хэл фээсбүүкийнхэн түүнийг танихгүй. Тэгэхээр Д.Энхбат зөвхөн санал хуваагч болно гэсэн үг. Мэдээж, эрх баригч МАН-ын биш сөрөг хүчин АН-ын саналаас зулгаана.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэрбээр жиргээнд л цэцэрхэж сууснаас ядаж камерын өмнө гараад төр засгийн бодлогыг шүүмжилсэн удаа байхгүй. Тэрээр нэр дэвшихийнхээ өмнөхөн клабхауст нэгэн хэлэлцүүлэгт оролцохдоо монголчуудын эв нэгдлийн тухайд хоёр тайлбар хэлжээ. Түүнийхээр монголчууд нэг мөрөөдөл нэг хүсэл, нэг зорилготой байх ёстой гэнэ. Мөн “Товчхон хариулбал, үнэхээр бид нарт бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн нийтлэг мөрөөдөл байхгүй” гэжээ.

Үгүй л дээ, ардчилсан нийгэмд иргэд нь олон мөрөөдөлтэй, олон зорилготой байж л хүний эрх, эрх чөлөөг хангагдана. Ардчилсан нийгэмд бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн нийтлэг мөрөөдөл байх ёсгүй юм.

Харин авторитори дэглэмтэй улсад өөр. Ард түмэн нь хүссэн хүсээгүй ёстой л бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн нийтлэг мөрөөдөлтэй байхаас аргагүй болдог.

Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН эрх мэдлээр ч, их мөнгөөр ч зодож байна. МАН-ын нэр дэвшигч нь хувь хүн талаасаа ч зодоонч. УИХ-ын гигшүүн Г.Баярсайханыг Төрийн ордонд камерын өмнө цохиод унагаж байсан. Үүнийгээ бахархалтайгаар ярьдаг. Монголчууд хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Камерын өмнө хүн зодох, хүн загнах хоббитой гэхэд бодит үнэхээс хол зөрөхгүй ч байх. Нэг зодоонч эрхийн төрхтэй. Хэрэвзээ МАН ялбал улсаараа зодуулахад хүрэх вий.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд хүний өөрийн ноходтойгоо хэрэлдсээр. Үнэт зүйл үзэл бодлоо хамгаалахын тулд хэрэлдэж, тэмцэхээс өөр аргагүй болсон.

Хэрэлдэнэ гэдэг тэмцлийн нэг хэлбэр. Хэрэлдэнэ гэдэг хэн нэгэн эрх мэдэлтэнтэй үзэл бодол, үнэт зүйл нийлэхгүй байна гэсэн үг. Гэрвэн нэр дэвшигчдээс Женкогийнхон С.Эрдэнэ рүү л ил цагаан ноцож, ноолж байна. Энэ нь С.Эрдэнэ Женкод худалдагдахгүй, найрагдахгүй хүн болохыг харуулж байгаа юм. Харин бусадтай нь Х.Баттулга ам хэлээ ололцоход амархан байх. Харин С.Эрдэнэтэй ам хэлээ ололцохгүй учраас л түүний эсрэг  зуудаг “гөлөг”-нүүдээ тавьчихсан.

Ингээд харахаар суусан цэцнээс илүү тэмцсэн хэрүүлч дээр болов уу.  МАН-ын үнэмлэхүй олонхын  шударга бусийн эсрэг ухаалаг шүүмжлэх үр дүн багатай. Ил гараад харааж зүхээд ч болох хэт эрх мэдлийнх нь эсрэг тэмцэх л хэрэгтэй.

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.114.40)
    Гэрлэн бие
    2021 оны 05 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 9 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 26 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 30 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 32 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 33 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 40 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 41 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 44 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 46 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 50 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 26 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 28 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 29 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 31 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 35 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 39 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 41 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 45 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 47 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 35 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top