x

АН-ын гавъяаг МАН хүртдэг, МАН-ын гайг монголчууд эдэлдэг

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Дөрөвдүгээр сарын 8-нд хуралдаж, Монголын 3.3 сая иргэнд нэг удаагийн удаагийн мөнгөн тусламж болгож 300 мянган төгрөг тараасан. Энэ мөнгийг  МАН-ын эрх баригчид эрийн сайндаа олчихоогүй юм. Өнөө л муу нэртэй, луу данстай шоронд суугаа улс төрийн хоригдлуудын хийсэн ажлын үр дүн. Товчоор хэлбэл, Оюутолгойн гэрээг хөдөлгөж, Монголд гуравдагч орны хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн хувьд хоёр хөршийн хараат бус болгосоныхоо төлөө шүүх дээр захиалгаар яллагдсан С.Баяр, С.Баярцогт болон Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын гавъяа гээд хэлчихэд буруудахгүй биз. 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлаж, 2015 онд далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталсны үр дүнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар толгой өвдөхгүй цалин, тэтгэврээ цагтаа тавьж байна.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар НӨАТ-ын хуулийг шинэчилж, Эдийн засгийн өршөөлийн хууль баталсны үр дүнд 34 их наядын хөрөнгө ил болж, татварын бааз суурь өргөжсөн.

Харин МАН 2016 онд засгийн эрхэнд гарч, хувийн хэвшил руу хэт халдсан бодлого хэрэгжүүлсэн нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, өнгөрсөн 2016 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Засгийн эрх АН-аас МАН руу шилжих үед ам.долларын ханш 1900 байсан бол өдгөө 2849 төгрөгтэй тэнцэж байна. АН-ынхан засгийн эрхийг барьж байхдаа 21 аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбосон. Харин МАН-ынхан засгийн эрхийг авсны дараа Дарханы замыг шинэчлэх засах гэж гурван жил ноцолдож байна. Бүрэн ашиглалтад ортлоо дахин нэг жил шаардлагатай гэв.

АН-ын үед эдийн засгийн том шинэчлэл явагддаг бол МАН-ын үед халамжийн бодлого тэлдэг. Хамгийн сүүлд гэхэд зургаан хүүхэдтэй айлын орон сууцны урьдчилгааг төр даах хуулийн төсөл боловсруулж байгаагаа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дуулгасан.  Одоо гаднаас мөнгө зээлээд халамж тараахаар боллоо. Азийн хөгжлийн банкнаас ам.долларын зээл авч халамж болгон тараавал эргээд эдийн засагт дарамт авчирна. Дээр нь Оюутолгойн арбитр дээр яваа шүүхийн маргааныг эцэслээгүй байхад татвар түр байршуулсан мөнгийг нь бүгдээрээ тараагаад идчихсэн. Улсаараа хам хэрэгтнүүд болсон гэсэн үг.

Сонгуульд л ялж байвал МАН эдийн засгаа түймэрдэхээс буцдаггүй. Шинэ гэр бүлийн, эх орны хишиг гээд олон зуун тэрбум төгрөгийг баас, шээс болгосны балаг  нь эдийн засагт үргэлжилсээр байгаа.

МАН-ын засгийн үед олон айл орлогоо алдаж, хөл хорионд орлоо. Улсын төсөв хэдэн их наядын алдагдалд орж, татварынханд дансаа хаалгасан компаниудын тоо нэмэгдэв. Ингээд харахаар АН-ын үед хийсэн ажлыг МАН хүртдэг. МАН-ын үед хэрэгжүүлсэн халамжийн бодлого Монголыг туйлдуулсаар иржээ.

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 7 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 23 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 28 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 30 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 31 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 37 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 39 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 42 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 44 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 48 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 23 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 25 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 27 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 29 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 33 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 37 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 39 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 43 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 45 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 32 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top