x

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 сая төгрөг нэхэмжиллээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийнх нь нэр хүндэд халдсан хэмээн үзэж буйгаа илэрхийл,  шүүхэд хандан, нэхэмжлэл хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Тавдугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг тайлагнах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ миний нэр хүндэд халдсан. Би ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагчийг уучлал гуйлгах, мэдээлэл тараасан хэрэгслээрээ няцаалт хийх, мөн 100 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг би өрх толгойлсон ээжүүдэд туслах арга хэмжээнд зориулна. 

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг жишээ боллоо. Холбогдох 10 гаруй байгууллагуудаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа вакцины асуудалд яг ямар саад учруулсан талаар бичиг гаргуулна. Сэтгүүлчидтэй ярьдаг асуудлыг тагнадаг болсон уу гэдгийг гаргаж тавина. Энэ улсад хууль гэж байна уу?

Хэн дуртай нь хүний утсыг чагнаад, шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гүтгэж болохгүй. Ерөнхий сайд, сөрөг хүчний гишүүн, УИХ-ын дэд даргын нэр хүндэд халдсан нь туйлын хариуцлагагүй явдал. Шүүхийн хянан шалгах хугацаанд энэ бүх асуудлыг хэлэлцэнэ. Надад ард түмний өмнө хийсэн гэм буруу байхгүй. УИХ-ын чуулганы үеэр  вакцины төсвийг суулгах, сонголт бий болгох талаар ярьж, хэлэлцсэн. Түүнээс биш миний хувьд ОХУ-ын Элчин сайдтай яриад вакцин гацаасан зүйл байхгүй. ОХУ-ын Элчин сайдын яам руу албан бичгээ явуулсан" гэлээ. 

Мөн тэрээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар "шаардлагатай бол энэ асуудлаар хүний эрхийн дээд хороог хуралдуулна" гэсэн байр сууриа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 10 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 27 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 31 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 33 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 34 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 41 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 42 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 45 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 47 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 51 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 27 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 29 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 30 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 32 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 36 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 40 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 43 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 46 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 48 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 36 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top