x

"Хар машин хакердуулахын тулд МАН 175 тэрбум төгрөг санал болгосон"

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, бусад нэр дэвшигчид хүргүүлж буй уриалга болон хууль ёсны Ардчилсан намын тамганы үйлчлэл баталгаажсан асуудлаар мэдээлэл хийлээ.

Мөн энэ үеэр 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн дүнг луйвардсан байх магадлалтай баримтын талаар иргэдэд мэдээлэх хүсэлтээ илэрхийлэн хандсан нэгэн иргэний мэдэгдлийг нийтэд хүргэлээ.

АН-ын дарга М.Тулгат: Ирэх даваа гаригаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулж, сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Ардчилсан намын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх МАН, ХҮН-ын нэр дэвшигчдэд хандан уриалга гаргаж байна. Цар тахалтай хүнд нөхцөл байдалд олон бизнесүүд үүд хаалгаа хааж, Монгол улсын эдийн засаг маш хүнд хямралын ирмэгт байгаа энэ үед сонгуулийг аль болох хэмнэлттэй хийх, мөнгө цацсан үрэлгэн байдлыг халах хэрэгтэй байна. Сонгуулийн үйл ажиллагаа цар тахлын онцгой нөхцөл байдалд богино хугацаанд явагдах учраас нэр дэвшигчид бүх аймгаар явж ажиллаж чадахгүй. Тиймээс нэр дэвшигчид орон нутгуудад уулзалтуудаа хамтарсан байдлаар хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашиглан бодлогоор өрсөлдөх, иймийн тулд тодорхой сэдвүүдээр таван удаа мэтгэлцээн хийх, ард түмэнд хүртээмжтэй байдлаар мэдээллийг өгөх урилгыг хүргүүлж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: АН-ын тамга, бүртгэлтэй холбоотой маргааныг шүүх эцэслэсэн. Ц.Туваан нь анхан шатны шүүхэд тамганы асуудлаар анх хандаж байх үед түүнийг Улсын Дээд Шүүхийн вебсайтад Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж тухайн үед Иргэний танхимын шүүгч байсан н.Сонинбаяр хууль бусаар бичүүлсэн байсан учир гомдлыг анхан шатны шүүх хүлээж авсан байдаг. Улмаар шүүгч Сонинбаяр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс ёс зүйн хариуцлага хүлээснээр Ц.Тувааны мэдээллийг УДШ-ийн вебсайтаас хасч, АН-ыг төлөөлөх хууль ёсны эрхгүй гэдгийг албан ёсоор тогтоон шийдвэрлэсэн юм. Ер нь бол аливаа байгууллага шүүхэд "гомдоход" түүнийг албан ёсоор төлөөлөх этгээд л гомдол гаргадаг. Одоо анхан шатны шүүх рүү буцахад анх гомдол гаргаж байсан Ц.Туваан нь АН-ыг төлөөлөх эрхгүй болсон учраас хэрэг цааш хэлэлцэгдэх үндэсгүй болсныг албан ёсоор мэдэгдье.

Шүгэл үлээгч иргэн н.Ган-Очир: Миний бие 2020 оны сонгуулийн үеэр МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд санал тоолох хар машиныг хакердах ажлыг зохион байгуулж, сонгуулийг луйвардаж, төрийн эрхийг хууль бусаар авсан байх магадлалтай хэрэгт 6 сарын турш шалгагдаж, энэ үеэрээ хэрэгт холбогдох дуу, бичлэг, баримтыг хууль хяналтын байгууллагуудад өгсөн. Гэвч уг хэргийг хохирогчгүй гэдэг шалтгаанаар хаасан талаар надад мэдэгдсэн. Би бодохдоо энэ хэрэг бол хохирогчтой хэрэг, энэ хэргийн хамгийн том хохирогч нь нийт сонгогчид учраас иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө би энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэж өгөхийг хүсэн АН-д хандсан.

Намайг 2020 оны УИХ-ын сонгуульд ажиллаж байх үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, МАН-ын гишүүн Сэмжидмаа, Гангамөрөн болон бусад хүмүүс оролцож, СЕХ-ны санал тоолох хар машиныг IT инженер н.Мөнхбат гэх хүнд 175 тэрбум төгрөгийн хахууль өгч УИХ болон орон нутгийн сонгуулийг луйвардах ажлыг зохион байгуулсныг би гэрчилнэ. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Пүрэвдаваа, Нүрзэд гэх улсууд мөн оролцож, 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр IT инженер н.Мөнхбаттай уулзаж байсан хэмээн мэдээлсэн юм.

Иргэн н.Ган-Очирын мэдээлснээр, уг хэрэгт оролцсон гэх үндэслэлээр түүнийг цагдаа, тагнуулын байгууллагаас хэрэг үүсгэн шалгасан боловч хохирогч байхгүй гэх шалтгаанаар хуулийн байгууллагаас уг хэргийг хаасан байна. Гэхдээ н.Ган-Очирт ирэх дарамт шахалт хэвээр байгаа учраас олон нийтэд хандан энэхүү мэдээллийг дахин цацаж байгааг хэлсэн юм.

Ардчилсан намын зүгээс иргэн н.Ган-Очирын мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллага дээрх хэргийг олон нийтэд ил болгож, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ийм явдал давтагдахгүй, гаргахгүй байхад анхаарч, СЕХ-ноос албан ёсны тайлбар хийхийг шаардаж хүсэлт гарган ажиллахаа мэдэгдлээ.

Дашрамд дуулгахад өнгөрсөн оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүнг мэдээлсний дараа АН, МАХН болон бие даагч хэд хэдэн нэр дэвшигчид хар машины дүнд эргэлзэж буйгаа илэрхийлж мэдэгдэл хийж байсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 12 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 28 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 32 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 34 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 36 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 42 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 44 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 47 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 49 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 53 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 28 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 30 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 31 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 33 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 37 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 41 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 44 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 48 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 49 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 37 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top