x

Зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даахаар хуульд тусгажээ

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барилаа. 

Хуулийг санаачилсан УИХ-ын зарим гишүүн энэ талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Монголчууд бид малын удмын сангаа их ярьдаг ч хүнийхээ удмын санг хамгаалах асуудлыг орхидуулж иржээ. Энэ бол хар хайрцагны бодлого. Хэрэв төр энэ асуудлыг анхаарахгүй бол цус ойртолтын асуудал үүсэх эрсдэл үүсээд байна. Монгол улсын хэмжээнд баг хороон дотроо гэрлэх тохиолдол 85 хувьтай, аймаг дотроо 74 хувьтай байна. Энэ асуудал дээр төр хяналт тавьмаар байна. Бид санаачилсан хуулиандаа 7 долоон асуудал тусгасан. Төрийн бодлого байхгүй бол цус ойртолт олширно. Үүнээс сэргийлэх үндсэн гурван арга байдаг. 

  • Нэгдүгээрт, Угийн бичиг хөтлөх,
  • Хоёрдугаарт, Овог нэршлийн асуудал,
  • Гуравдугаарт, Хүн амын дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлогыг төрөөс гаргах,

1990 онд угийн бичиг хөтлөх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан ч айл бүр хэвшүүлж чадаагүй. Нийт айл өрхийн тавхан хувь угийн бичиг хөтөлж байна. Өмнө нь бол хар хайрцагны бодлоготой байсан. Социализмын үед аймгийн төвүүд дээр л 9-10 ангийн сургуулиуд, арми, их дээд сургуулиуд байдаг байлаа. Хөдөлгөөн болгон өрнүүлэх ажлыг 2024 оноос өмнө хэрэгжүүлнэ" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Хуулийн төслөөс гурван зүйлийг танилцуулъя. Монгол хүний удмын санг хамгаалах томоохон ажил өмнө нь гарч байгаагүй. Нөхөн үржихүйн асуудлыг төрийн бодлого, үндэсний хөтөлбөр болгоё гэж үзлээ.Иймээс Нэгдүгээрт, Цус ойртолтоос сэргийлэх хамгийн зөв зам нь угийн бичиг хөтлөх явдал. Улс орон даяар угийн бичиг хөтлөх асуудлыг хэвшүүлье гэж үзсэн. Хоёдугаарт,  Монголын хүн ам зүйн асуудлыг хариуцсан тодорхой төрийн нэгжтэй болъё гэж үзэж байна. Одоо бол НХХЯ-нд нэг мэргэжилтэн л байдаг. Нэгжтэй болсноор удмын санг хамгаалах ажил дээр ахиц дэвшил гарна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Энэ тогтоолын төсөлд хэд хэдэн чухал заалт орсон. Зургаа болон түүнээс дээш гэр бүлтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах цаашлаад байрных нь урьдчилгааг төлөх төлөвлөгөөтэй байна. Дээрх шаардлагыг хангасан 3600 гаруй өрх улсын хэмжээнд байна. Тус өрхүүдэд 20-30 саяын урьдчилгаа өгөх талаар Засгийн газар судалж, хөтөлбөр боловсруулах заалтыг оруулсан. Мөн жирэмсэн болсноос нь хойш эхчүүдийг төр асарч, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаанд байлгах талаар судлахыг Засгийн газарт санал болгосон. Мөн гадаадад сурч боловсорсон иргэдээ эх орондоо авчирч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах талаар саналыг дэвшүүлсэн. Сүүлийн үед архидан согтуурсан, хар тамхи, мансууруулах бодисны асуудал дээр төрийн хэмжээний бодлого гаргаж ирэх хэрэгтэй байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 42 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 58 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 1 цаг 3 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 1 цаг 5 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 1 цаг 6 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 1 цаг 12 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 1 цаг 14 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 1 цаг 17 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 1 цаг 19 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 1 цаг 23 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 58 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 3 цаг 0 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 3 цаг 2 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 3 цаг 4 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 3 цаг 8 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 3 цаг 12 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 3 цаг 14 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 3 цаг 18 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 3 цаг 20 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 4 цаг 7 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top