x

АН бүлэг: Хууль бус Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар: 

  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлт;

  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/-д хийсэн дүгнэлт;

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд  тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хэлэлцлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Тавдугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хоёр заалтад бүхэлд нь хориг тавиад байгаа. Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд тухайн заалтыг түдгэлзүүлдэг хуультай. Гэвч УИХ энэхүү хоригийг хэлэлцэн, хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэн шийдээгүй байхад Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн. Өөрөөр хэлбэл түдгэлзсэн хуулийн заалтыг баримтлан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн гэсэн үг.

Нөгөө талаар МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 болон 5 дугаар зүйлийн 5.4 дээх заалтуудыг Цэц, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасантай холбогдуулан УИХ хүлээн авч уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг заалтуудыг бүрхэгдүүлж, өмнө тодорхой заасан асуудлуудыг хуулийн заалтаас авсан нь төөрөгдөл бий болгож байна гэж үзлээ.

Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус сонгууль болох нь гэж дүгнэлээ. Түүнээс гадна УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг өөрчлөн дахин тамга хийх эрх олгосон нь хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргавал сонгууль хойшлох нөхцөл бүрдэж болох асуудлыг ч хөндлөө.  

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуульчийн мэргэжлийн шалгалтын комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг өмнөх хуулиас илүү нарийвчлан зохицуулахыг зорьжээ. Хуульчийн шалгалт өгөх хүсэлтэй иргэнийг шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг иргэн эс зөвшөөрсөн тохиолдолд шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Хуульчдын холбооны ерөнхийлөгчид гомдол гаргана. Хуульчдын холбооны ерөнхийлөгч гомдлыг эцэслэн шийдвэрлэхээр тусгасан.

Энэ нь ганц хүний үзэмжээр асуудал шийдэгдэх учир дутагдалтай. Тиймээс ганц хүн биш багаараа шийдвэрлэдэг байх нь зөв гэж Бүлгийн гишүүд үзлээ. Мөн хуульчийн шалгалтын даалгавар хэсэгт даалгаврыг хэрхэн нууцлах, шалгуулагчийн нэрийг кодлох зохицуулалт байгаа ч бодлогын шалгалтыг хэрхэн дүгнэх зохицуулалт орхигдуулсан. Энэ нь тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй талаар гишүүд санал хэлэв. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг АН-ын бүлэг дэмжлээ.

Түүнчлэн бүлэг Үндсэн хуулийн Цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтэд Эрүүгийн хуулийн зарим заалт Үндсэн хуульд заасан хүний эрх эрх чөлөө, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх зэрэг зарчмыг зөрчсөн байна гэж үзжээ. ҮХЦ-ийн дүгнэлтийн талаар гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэв.

Харин Засгийн газраас дөрөвдүгээр сарын 1-нд ирүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн дүгнэлтийг хэлэлцээд энэхүү дүгнэлтэд орсон тоонууд хэт ерөнхий эдийн засгийн хөгжлийн зүг чиг заагч байж чадахгүй байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс илүү нарийвчлан судлаж дүгнэлт гаргахаар шийдвэрлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5 цаг 33 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 22 цаг 38 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 23 цаг 45 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top