x

АН-ын тамганы маргааныг Захиргааны шүүх өнөөдөр шийднэ

Ердөө долоо хоногийн дараа буюу энэ сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Энэ удаагийн сонгуулд АН, МАН, ХҮН /Зөв хүн Электорат эвсэл/ гэсэн гурван нам, нэр дэвшигч өрсөлдөхөөр СЕХ-нд албан ёсоор бүртгүүлээд байгаа.

Гэвч АН-ын хувьд дотоодын зөрчил хараахан дуусаагүй, тамганы маргаантай хэвээр байна. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэнэ. Шүүх хурал өглөө 09.00 цагт эхэлжээ.

Тодруулбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Тувааны талаас /О.Цогтгэрэл даргатай АН/ С.Эрдэнийн УБЕГ-т бүртгүүлсэн тамганы шинэ дугаарыг хүчингүй болгуулахаар УБЕГ-ыг шүүхэд өгсөнөөс хойш гурван сар өнгөрөөд байна. Өнгөрөгч хоёрдугаар сарын 2-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга захирамж гаргаж, тамганы маргааныг шүүхээр авч хэлэлцэх хүртэл С.Эрдэнэд байгаа АН-ын тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх, мөн уг маргааныг хэлэлцэх шүүхийн процессийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан авч гуравдагч этгээд буюу тамганы эзэн АН шүүгчийн захирамжийг үл зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаас хойш шүүх хурал гурван удаа зарлагдаж, гурван удаа хойшлоод байсан билээ.

Гэвч М.Тулгат даргатай АН Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар шүүгчийн захирамж түдгэлзэж, СЕХ С.Эрдэнийг АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг. Мөн хууль бус захирамж гаргасан шүүгч Г.Мөнхтулгыг Шүүгчийн сахилгын хороонд өгч, хариуцлага тооцжээ.

Тиймээс өнөөдөр болох давж заалдах шатны хуралдаанаар маргааныг эцэслэгдэж, шүүх С.Эрдэнийн талд шийдвэр гаргаж гэмээн АН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд саадгүй оролцох боломжтой болно. Хэрвээ шүүхийн шийдвэр эсрэг талд гарвал Ц.Тувааны тал С.Эрдэнийн нэрийг татуулахаар эцсээ хүртэл ажиллаж ч магадгүй юм. Ингэснээр АН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болно гэсэн үг.

Тиймээс шүүх хурлын өмнө хоёр тал маргаанаа эцэслэн, эв зүйгээ олж, нэр дэвшигчийнхээ ард нэг тал болж зогсоосой гэдэг ганц хүлээлт намын жирийн гишүүдэд үүсээд байна.       

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 5 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 9 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 11 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 21 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 1 цаг 38 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 1 цаг 54 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 1 цаг 58 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 2 цаг 0 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 2 цаг 2 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 2 цаг 8 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 2 цаг 10 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 2 цаг 13 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 2 цаг 15 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 2 цаг 19 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 3 цаг 54 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 3 цаг 56 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 3 цаг 58 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 3 цаг 59 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 4 цаг 4 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 4 цаг 7 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top