Өнөөдөр МАХН-ын төв байранд тус намын бүгд хурал (хуралдай) хуралдана. Энэ хурлаар МАХН-ыг татан буулгаж, МАН-д нэгтгэх асуудлыг хэлэлцэх юм байна.
Энэ үйл явдалд зориулж МАХН, МАН-аас тус намын 100 жилийн ойд зориулж медаль (медалион) гаргажээ. Хоёр намыг нэгдэхээс өмнө МАН-аас тус намын 100 жилийн ойд зориулж энэ тэмдгийг гаргасан байна.

Харин хоёр нам нэгдэхээр намын удирдлагууд шийдвэр гаргасны дараа тэмдгийн загварыг өөрчилж шинээр хэвлүүлжээ. "Тусгаар тогтнол-Хөгжлийн зуун" уриатай энэ тэмдгийг хоёр нам нэгдсэний билэг тэмдэг болгосон байна.

МАХН-ын бүгд хурлаар МАХН-ыг МАН-д нэгтгэх, МАХН-ыг татан буулгах асуудлаар шийдвэрээ гаргасны дараа маргааш МАХН-ын Их хурал хуралдаж, тус намыг татан буулгасан тухай мэдээллийг даваа гаригт буюу энэ сарын 16-ны өдөр УДШ-эд хүргүүлэх аж.




Сэтгэгдэл (26)