x

Хөөрсөн түмэн ба Гэмт хэрэг

7 сарын 1-ний үйл явдал монгол хүн бүрийн сэтгэлийг сэртхийлгэсэн, сонгуультай холбоотой хар дурсамж, гашуун сургамж болж үлдсэн билээ. Сонгууль дөхөж байгааг хэлэх үү, тухайн үед бичиж байсан нийтлэлээ дахин орууллаа. Хэрвээ...хэрвээсээд байх юм байхгүй балмад үймээн самуун, өдөөн турхиралтаас л ангид оршъё.

Ямарваа нэгэн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг. Ингэж илэрхийлэхдээ бөөгнөрч хөөрсөн хүмүүс уурандаа шатан замдаа тааралдсан бүхнийг хэмхчин эвдэлж сүйтгэж, засгийн газарлуу дайран орохыг завдан хүч түрэн давшилж, магадгүй нүдэнд нь нөгөөх аз нь харьсан дарга тааралддаг л юм бол дундаа хийж польдохсон гэж тачааддаг. Ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн олон түмний адал балмад хорлон сүйтгэх дээрх үйлдэл бол гэмт хэрэг гэж 100 гаран жилийн өмнө Сципион Сигеле "Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг" бүтээлдээ дүгнэжээ. Мэдээж массыг ингэж хөөрөх хүртэл бухимдуулсан эрх баригчдыг зөвтгөх аргагүй. 

Гэхдээ яагаад олон түмэн нийлж байгаад эрүүл саруулаар шаардлага тавьж хүссэн үр дүндээ хүрэхийн оронд өөрсдөө гэмт хэрэгтэн болтлоо балмад авирлан гажигтдаг вэ. Цугларсан олон бүгд гэмт хэрэгтэн биш нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл хүн ганцаараа байхдаа хэзээ ч хийж зүрхлэхгүй үйлдлээ жагсаал цуглааны үед учиргүй зоригтойгоор хийж орхидог нь юуных вэ? Хамгийн наад захын бодлоор, олон түмнийг шүүх арга бараг байдаггүй, хариуцлагыг ганц хүн дээр тохох боломжгүй байдаг нь хувь хүнийг ийн зориг оруулж сэтгэлийн мухартаа “ёс суртахуун” гэх мэтээр чөдөрлөж байсан балмад занг нь өдөөдөг гэж хэлж болох юм. Гэхдээ л энэ хангалтгүй. Тухайн хувь хүнийг ганцааранг нь байлгаж байгаад “за хө, чамд хариуцлага оноохгүй, үүнийг эвд, сүйтгэ” гэж ятгавал тэрээр өнөөх үйлдлээ хийх эсэх нь бас л будлиантай. Тэгэхээр бөөгнөрсөн олны дунд хүмүүсийн гаргадаг гаж авир нь ердөө нэг нэгнээ даган дууриах төрөлхийн заяамал сэтгэхүйтэй холбоотой, тухайн уур амьсгал дахь ятгалгын асар хүчтэй нөлөөнд автдагийнх гэж тайлбарлажээ. 

Онцлууштай нь энд бүх хүн тийм үү гэвэл бас биш. Хэвийн амьдралд бол огтоос тийм зүйл хийхгүй хүн жагсаал цуглааны үед яагаад зэрлэгдүү авирладагийг ойлгоход хувь хүний сэтгэлзүйг анхаарах хэрэгтэй болно. Эндээс хувь хүний сэтгэлзүй болоод нийтийн сэтгэлзүй хоёрыг холбон харах ёстой болж байна. Нэгэн бүсгүй дээр туршилт хийж л дээ. Эмэгтэйг гипнозод оруулж түүний ухаангүй дурлаж байсан залуугийнх нь нэрийг хэлж тэрнийг хорлох тушаал өгсөн байна, өнөөх бүсгүй гипнозын турш удирдагчийн тушаалыг биелүүлж байсан боловч залуугаа хорлох тушаалыг харин огт дагаагүйгээр барахгүй эрс татгалзах маягтай болжээ. Өөр нэгэн тохиолдолд учиргүй ичимхий залуу гипнозын явцад "халууцаж шатаж үхэх" шахахдаа ч хувцасаа тайлахгүй гүрийгээд байсан бол өөр нэгэн гипноздуулагч уг даалгаварыг юунд ч торолгүй гүйцэтгэж тэр дороо л шалдалж орхижээ. Ингэхээр хүнийг сэтгэлийн мухарт нь огт байдаггүй эсвэл маш сул байдаг зүйлийг нь хийлгэх гэж оролдох нь бүтэшгүй зүйл бөгөөд харин эсрэг тохиолдолд аливаа үйлдэлийг хийх тухай сэдэл, сэтгэлзүйн элемент тухайн этгээдэд байсан аваас (байнга ил гардаггүй ч) өчүүхэн төдий өдөөхөд л торхтой дарь мэт асдаг ажээ.

За тэгвэл хүмүүс нэг нэгнээ дагаж дууриах өвчтэй юм бол яагаад буянт сайн үйлийг биш заавал муу муухайг нийлж хийдэг юм бэ. Ихэнх хүн, ээ бараг л бүх хүн адгууслаг чанартай, түүнийгээ хөгжүүлсэн үү, дарж унтраасан уу гэдэг нь хувь хүний хүмүүжил, төлөвшил, ёс суртахуунтай шууд холбоотой. Бөөгнөрсөн түмний ятгалга, "сэнхрүүлэг"-д автахгүй байх, сөрж тэсэх сэтгэлзүйн хүч тамиртай хүмүн асар цөөхөн ажээ. Цугласан олны дунд оруут л тэдний үг яриа баараггүй үнэн мэт санагдаж ханьсдаггүй юмаа гэхэд дэмжин түлхэгч болох нь олонтаа. Ялангуяа дээрх тохиолдол бол театрт биш, хөл бөмбөгийн стадионд ч биш, эрх баригчдын эсрэг бухимдал тээж цугларсан талбайд гэдгийг сануулъя.

Эндээс улбаалахад, бөөгнөрсөн олон хүнээс, ялангуяа янзан бүрийн үзэл бодол, зан авиртай, өөр өөр боловсрол, хүмүүжилтэй хүмүүс нэг дор цугласан байхад тэндээс ухаалаг шийдвэр эрүүл үйлдэл гарна гэж горьдсоны гарз. Мэдээж "ТАРЦГАА" гэж лүндэндэхээсээ наана ингэж цугларуулахгүй байх, цугларах "овоо"-г босгохгүй байхад л ухаанаа зарж байх нь хавьгүй дээр гэдэгтэй хэн маргах билээ.

Индра /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 54 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 55 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 57 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 1 цаг 4 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 1 цаг 8 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 1 цаг 9 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 1 цаг 20 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 2 цаг 37 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 2 цаг 53 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 2 цаг 57 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 2 цаг 59 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 3 цаг 0 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 3 цаг 7 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 3 цаг 9 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 3 цаг 12 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 3 цаг 13 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 3 цаг 18 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 4 цаг 53 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 4 цаг 55 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 4 цаг 56 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top