x

Дуучин Нара Ц.Анандбазарыг УИХ-аас түдгэлзүүлж, хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардав

Дуучин Нара буюу иргэн М.Нарантуяа өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Энэ тухай дуучин Нара:

-"Ц.Анандбазар нь охид эмэгтэйчүүд болон тэдний бэлгийн халдашгүй байдал, ажлын байранд бэлгийн дарамт үзүүлж байсан гэх асуудалтай холбоотойгоор МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Өмнө нь илгээсэн албан бичгүүдийг хариуг авсан ч шаардлага хангахгүй байгаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэнийг хэлж, гэрчилж буй эмэгтэйчүүдийг илтэд басамжлан, доромжилж байна. Мөн хүчирхийлэл нь байх ёстой мэт, хохирлыг нь бензин туслах материалаар үнэлж болдог мэт асуудал дэвшүүлж байгаа нь УИХ-ын гишүүн, ард түмний элч болж ажиллаж буй хүний ёс зүйд яавч нийцэхгүй. Энэ бол олон охид эмэгтэйг басамжлан доромжилсон асуудал. 

Иймд шаардлагадаа УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцож, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэн хууль, хяналтын байгууллагад шалгуулахыг дэмжээсэй гэж хүссэн. Ц.Анандбазар нь МАН-ын томоохон санхүүжүүлэгч тул хариуцлага тооцож чадахгүй байна хэмээн хардах хүмүүс бий. Тиймээс Монгол Ардын Намын даргад нь хандахаас өөр арга алга. Намын дарга нь Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага хүлээлгэж чадахгүй юм бол ашиг сонирхлын зөрчил, хэлхээ холбоо байна гэж хардах үндэслэлтэй болж байгаа юм. Түүнчлэн дараа дараагийн арга хэмжээгээ авах болно.

#Metoo нь бэлгийн дарамтад өртөж буй, хохирогч болсон хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой. Энэ хөдөлгөөн нь зөвхөн Ц.Анандбазартай холбоотой асуудлыг хөндөөд зогсохгүй цаашид нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллахаар салбар баг болон ажиллаж байгаа. Тиймээс олон нийтийн сүлжээнд пост тавихаас хэтрэхгүй байна гэж бодож болохгүй. Уг хөдөлгөөн нь дэлхийн 85 улсад бэлгийн хүчирхийллийн эсрэг акц явуулдаг хөдөлгөөн. #metoomongolia нь үүний салбар хөдөлгөөн юм.

Ц.Анандбазарын ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх 40 гаруй эмэгтэй манай хөдөлгөөнтэй холбогдсон нь бүгд архивлагдсан байгаа. Гэвч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь эдгээр хүмүүсээ хайж олох, өгсөн ярилцлага мэдүүлгээсээ буцаж ухар гэх, мөнгө амлах, гэр бүлд нь аюул заналхийлсэн гэх хүртэл явдал тохиолдоод байна. Бэлгийн дарамт үйлдээд зогсохгүй, гэрч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, гэр бүлд нь аюул заналхийлдэг энэ хүндээ зайлшгүй хариуцлага тооцохыг МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчин сонгуульд нэр дэвшихээ зарласан У.Хүрэлсүхэс шаардсан. Бидний шаардлагыг хүлээн авч, нийгэмд шударга ёс тогтоох ажлаа өөрийн нам дотроосоо эхэлнэ гэж итгэж байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 56 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 57 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 1 цаг 0 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 1 цаг 6 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 1 цаг 10 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 1 цаг 12 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 1 цаг 22 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 2 цаг 39 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 2 цаг 55 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 2 цаг 59 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 3 цаг 1 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 3 цаг 3 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 3 цаг 9 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 3 цаг 11 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 3 цаг 14 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 3 цаг 16 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 3 цаг 20 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 4 цаг 55 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 4 цаг 57 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 4 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top