x

О.Цогтгэрэлийн нам Э.Бат-үүлийг үсдэв

Лхагва гаригийн шөнө эхэлсэн талбайн өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Хэдийгээр өлсгөлөнд оролцож буй хүмүүсийн зарим нь талбайн өнцөг буланд шахаж тавьсан хувийнхаа машинд нууцаар хоол цай идэж, зураг хөрөг олон нийтийн сүлжээгээр цацагдсан ч гэсэн...

Өнөөдөр талбай дээр "өлсгөлөнгийн" нөхөдтай уулзахаар М.Тулгат даргатай АН-ынхан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар намынхаа гишүүдийг дагуулан очсон боловч талбайг бүсэлсэн дэмжигчид тэднийг оруулсангүй. Тэр байтугай Улсын баатар Э.Бат-Үүлийг үсдэж чирсэн "баатарлаг" дүр зургийг шууд дамжуулалтаар олон нийтэд үзүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр мөн л талбайн хэд дээр зочилж, өлсгөлөнгөө буулгах, олон нийтийг үймээн самуунд турхирахгүй байх, АН дотооддоо учраа олохыг уриалж, О.Цогтгэрэл нартай уулзсан авч өнгөрсөн нэг хоногийн дотор байдал сайжралыг олсонгүй. Учир нь УИХ-ын даргын араас Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж, ирцээ бүртгээд явсан байдаг юм. Өлсгөлөнгийн бас нэг гол дүр болсон МАХН-ын хувьд хуучин, АН-ын шинэ гишүүн С.Ганбаатар "У.Хүрэлсүх нь явуулаа биз. У.Хүрэлсүхийн намтай бид зөвшилцөхгүй" гэх нь нэн тохуутай. 

Харин ардчилсан хувьсгалын "алтан хараацай" /2000-аад оны үг/, анхны 13-ын нэг Улсын баатар Э.Бат-Үүл өөрийнхөө үүсгэн байгуулалцсан намын хүүхдүүдэд үсдүүлж, "Ийм ардчилал гэж байдаггүй юм. Ийм ардчиллын төлөө бид тэмцээгүй" хэмээн уурлаж, хоолой нь цахиртаж харагдсан. Э.Бат-Үүл, М.Тулгат нар АН-ыг ийм болтол талцуулж хуваасан Ерөнхийлөгчийн бүслэлтийг давж чадалгүй талбайгаас буцлаа.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.69.18)
    Ta narin l bii bolgoson buteegdehuun biz de nam nertei hool suudal mungubuyr yugaa ch hulaatsaldaad bgaan
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • СЭ (66.181.187.103)
    ... хоорондоо одтооддоо алалцаад дуусах гайнууд юм даа, тэр нь дээр ...
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 19 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 21 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 23 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 25 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 30 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 31 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 2 цаг 25 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 2 цаг 26 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 2 цаг 29 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 2 цаг 35 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 2 цаг 39 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 2 цаг 41 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 2 цаг 51 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 4 цаг 8 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 4 цаг 24 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 4 цаг 28 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 4 цаг 30 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 4 цаг 32 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 38 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 4 цаг 40 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа
Top