x

М.Тулгат: АН-ын эрх ашгийг УИХ-ын хэдэн гишүүн Төрийн ордноос шийдэхгүй

Ардчилсан намаас тайван жагсаал, сануулах цуглаан зохион байгуулж байна.

М.Тулгат даргатай АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд өлсгөлөн зарласантай холбоотойгоор тайван жагсаал хийлээ.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан намын гишүүд өнөөдөр сануулах цуглаан зохион байгуулж буйг хэлээд, шаардлагатай тохиолдолд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан хийж тэмцэхээ хариуцлагатайгаар мэдэгдлээ.

Ардчилсан намын зарим гишүүд "МАН-ын бүлэглэл АН-ыг хоёр хувааж харлуулах, цаашид Монгол Улсыг нэг намын тогтолцоонд оруулахаар ажиллаж байна. Хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж, Төрийн болон шүүхийн байгууллагуудын ажилд илт нөлөөлөхөөр тохиролцож буй бусармаг хуйвалдааныг эсэргүүцэж, нийслэлийн АН-ын гишүүд цуглан, эв санааны нэгдлээ илэрхийлж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр намын удирдлагууд үг хэллээ. 

Ардчилсан намын дарга М.Тулгат "Ардчилсан нам өнөөдөр устах аюулд орж байна. Баруун төвийн чиг баримжаатай, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн эрх ашгийн төлөө зогсдог намыг зүүнтнүүд, эрх мэдлийн төлөө юугаа ч үл хайхрах албан тушаалтнууд булааж авахыг санаархаж байна. Өчигдөр Г.Занданшатар төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй уулзсан. АН-ын эрх ашгийг хэдэн гишүүн ордон дотор цай ууж байгаад шийдэхийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, МАН нь нэгдэж АН-ыг унагаах оролдлого хийж байна вэ? Төрийн өндөр дээд эрх мэдэлтэн албан тушаалаа ашиглаж, АН-ын гишүүдийн итгэл үнэмшлийг нурааж байна. Шүүх байгууллага ажлаа хийх хэрэгтэй. Төрийн байгууллагууд хэнээс ч хараат бусаар хуульд захирагдах журмын дагуу ажлаа хиймээр байна. УИХ-д суудалтай АН-ын гэх тодотголтой 11 гишүүн хууль дүрэм, намын дотоод журмыг сахих ёстой. Өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа У.Хүрэлсүх өөрийн эрх ашгийн төлөө АН-ыг баллуурдаж байна. Ардчиллын үнэт зүйлс, зарчим ярьдаг хүмүүс одоо болно шүү дээ гэж хэлж байна. Энэ хууль бус үйлдлээ зогсоох хэрэгтэй" гэлээ. 

Харин Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "У.Хүрэлсүх АН-ыг устгах технологи, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Төрийн өндөр дээд албан тушаалд байгаа эрх бүхий хүмүүс ах дүүс болсон. Зорилго нь Монголын ардчиллыг нураахад чиглэж байна. АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгч болсон Х.Баттулга МАН-тай дуугаа нийлүүлж, АН-ын 30 жилийн түүхийг булшлахыг оролдож байна. Ардчиллын завхарсан 30 жил гэж хэлэхэд нь намын гишүүдийн сэтгэл харлаж байлаа. Намын зүгээс ийм коммунист шийдэл бүү гарга гэж захисан. Амь нас, алдар хүндээ зориулж, 30 жил зүтгэсэн АН-ын гишүүдийн зүтгэлийг МАН-ын индэр дээр зогсоод үгүй хийж байна. Гэтэл өнөөдөр ах, дүү явсан У.Хүрэлсүх нь Х.Баттулгыг хулхидаж байгааг та бүхэн харж байна. Засаг удирдаж явсан хүн буулт хийж, эрх мэдлээ шилжүүлсэн байж, дахин өндөр дээд албан тушаалын төлөө шударга бусаар тэмцэж байна. АН-ыг тараах эрх мэдэл хэнд ч байхгүй. Намаа тараахгүй гэдэг үзэл санаанд бат нэгдэж байгаа нийт гишүүддээ талархлаа илэрхийлье. У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс АН-ыг захиалгаар бий болгох гэж оролдож байгаа нь харамсалтай байна" гэлээ. 

Хууль ёсны Ардчилсан намын дарга М.Тулгат, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл болон бусад удирдлагууд өнөөдөр 13:30 цагт талбайд өлсгөлөн зарлаж буй намын гишүүдтэй уулзаж Ардчилсан намыг булшлах гэж буй МАН ын булхайг илчилж нэгдсэн тэмцэлд уриална гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.19)
    Ардчилсан намын асуудлыг Тулгат мэтийн хуурамч Дамбийжанцан шийдэхгүй шүү гишүүдийн үнэмлэхүй олонхи та нарын эсрэг байна
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 19 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 20 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 23 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 25 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 30 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 31 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 2 цаг 25 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 2 цаг 26 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 2 цаг 28 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 2 цаг 35 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 2 цаг 39 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 2 цаг 40 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 2 цаг 51 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 4 цаг 8 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 4 цаг 24 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 4 цаг 28 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 4 цаг 30 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 4 цаг 31 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 38 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 4 цаг 39 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, х...
Top