x

Г.Занданшатар: Нэг намын дарангуйлал гэж байхгүй, АН дотроо учраа олох хэрэгтэй

Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар Төв талбайд өлсгөлөн зарлаад буй АН-ын гишүүдтэй очиж, уулзлаа. Төрийн тэргүүн УИХ-ын даргын дараа Төв талбай орсон юм. Тэдний хэлсэн үгийг хүргэж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хууль ёсыг бид дээдлэх ёстой. Үндэсний эв нэгдлээ сахин хамгаална гэж та бид бүгдээрээ тангараг өргөсөн. Нэг намын дарангуйлал гэж байхгүй. Ардчилсан нам дотроо учраа олох хэрэгтэй. Нам, улс төргүйгээр би та бүхэнтэй ярилцах гэж ирлээ. Нэг бол би энд суугаад та бүхэнтэй хамт өлсгөлөн зарлая. Үгүй бол та бүхэн манай танхимд орж ярилцах хэрэгтэй. Танай нам дотроо учраа олчихооч. Хүн хэлээрэй, мал хөлөөрөө гэдэг.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монголоо шударга болгоё гэхээр нь хоёргүй сэтгэлээр ажилласан. УИХ-ын даргын хувьд Г.Занданшатар та ажлын хэсэг байгуул. Бид ажлын хэсэгт орж ажиллаад, УИХ-аас байгуулсан төрийн байгууллага нь яаж хууль зөрчөөд байгааг нь тайлбарламаар байна. Шударга байя. Бүгдээрээ тойрч суугаад, УИХ-ын ажлын хэсэг аль нь зөв бэ гэдгийг шийдэх ёстой. Төрийн байгууллагын хүн манай намыг хоёр болсныг яаж мэдэж байгаа юм бэ? Хуулийн чиглэлийн хүмүүсийг оролцуулж, ажлын хэсэг байгуулаад, алыг нь бүртгэх ёстой талаар хэлэлцэх хэрэгтэй. Энэ нь Н.Алтанхуяг нэр дэвших үү үгүй юу гэдэг асуудал биш. Монголд байгаа хоёрхон нам нэг нь нөгөөгөө үгүй болгох зүйл хийж болохгүй. Г.Занданшатар дарга та гарын үсгээ зураад ажлын хэсэг байгуул. Бид оръё.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Өлсгөлөн зарлаад гурван өдөр болж байна. Бидний зориод байсан нийгэм өөр болсон. Ер нь сөрөг хүчнээ, хоёр бүлгийнх нь нэг нь ингээд байж байдаг орон байхгүй байх. Үгээ чөлөөтэй хэлэх эрхийг та УИХ дээр эдлүүлэхгүй байна. Та арай оройтож ирлээ. 

АН-ын дарга Д.Цогтгэрэл: Засгийн газрын харьяа нэг байцаагчийн нэг жижигхэн дүгнэлтээр ийм байдал үүсгэсэн гэдгийг та нар мэдэж байгаа. Нам дотроо учраа ололц гэдэг нь тийм амар зүйл биш болоод байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 18 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 19 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 22 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 24 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 29 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 30 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 2 цаг 24 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 2 цаг 25 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 2 цаг 27 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 2 цаг 34 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 2 цаг 38 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 2 цаг 39 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 2 цаг 50 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 4 цаг 7 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 4 цаг 23 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 4 цаг 27 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 4 цаг 29 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 4 цаг 30 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 37 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 4 цаг 39 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, х...
Top