x

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох 216 тэрбум төгрөг бэлэн болжээ

Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох 216.0 тэрбум төгрөгийн санхүүжилт бэлэн болсон бөгөөд даваа гаргаас эхэлж олгохыг УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаныханд даалгав. 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, тус компанийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нартай уулзаж, зээлгүй буюу нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад ваучер олгох, түүнийг мөнгөжүүлэх ажлын явцтай танилцлаа.

УИХ-аас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Уг хуульд тэтгэврийн зээлтэй ахмадуудын зургаан сая төгрөг хүртэлх зээлийг тэглэх, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан билээ.

“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниуд Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон гэдгийг Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, Т.Мөнхбаяр нар мэдээллээ.

Энэ ажлын төлбөр тооцооны асуудалд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа. Мөн нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн бий. Нийтдээ энэ арга хэмжээнд 238 мянган ахмад хамрагдана. Түүнд 216 тэрбум төгрөг шаардлагатай. Манай яам ахмадуудад ваучер олгох, улмаар мөнгийг дансанд шилжүүлэх бэлтгэлийг хангасан гэж ярилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Тэтгэврийн зээлгүй буюу нэг сая төгрөгөөс доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудаас энэ ажлыг хэзээ хэрэгжүүлж эхлэх талаар УИХ-ын нэр дээр нэлээд санал хүсэлт ирж байна. Цар тахлын хөл хорионы дэглэмтэй, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд таагүй нөлөө гарч буй энэ үед уг мөнгийг олгох нь зүйтэй байна гэж ахмуудад санал хүсэлтдээ дурдаж байгаа юм. Тиймээс ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг ирэх даваа гаргаас эхлэн яаралтай зохион байгуулах чиглэлийг Та бүхэнд өгч байна. Ваучер олгохдоо ахмадуудыг бөөгнөрүүлж, хөл хорионы дэглэмийг зөрчихгүйгээр гэрт нь, гарт нь хүргэхэд анхаарч ажиллаарай" хэмээв. 

Ийнхүү иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа нөхөн төлөх тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдлээ.

Дашрамд дурдахад, өмнө зургаан сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 228.5 мянган иргэний 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн юм. Одоо нийт ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх ажилд 466.5 мянган ахмад хамрагдаж, 911.0 тэрбум төгрөг зарцуулагдах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 18 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 19 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 21 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 23 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 28 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 29 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 2 цаг 24 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 2 цаг 25 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 2 цаг 27 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 2 цаг 33 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 2 цаг 37 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 2 цаг 39 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 2 цаг 49 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 4 цаг 6 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 4 цаг 22 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 4 цаг 27 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 4 цаг 29 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 4 цаг 30 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 36 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 4 цаг 38 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, х...
Top