x

О.Баасанхүү: Ардчилсан намын тамга, нэр дэвшигчийг тодруулсан бүхий л үйл ажиллагаа албан ёсных

Өнөөдөр Ардчилсан намын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар шүүхийн маргаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Өнөөдөр бид СЕХ-нд хоёр үндэслэлээр албан бичиг хүргүүлж байна. Нэгдүгээрт, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 34 намын эхний хоёрдугаарт Ардчилсан нам бичигдсэн хэвээр байгаа. Ардчилсан намыг удирдаж байгаа хүн нь С.Эрдэнэ гэдэг хүн хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн гэрчилгээ нь С.Эрдэнэ гэдэг хүний нэр дээр байгаа юм.

Хоёрдугаарт, 2020 оны Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр АН тамганы дардасныхаа дугаарыг өөрчлүүлсэн. Ингэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж дардасны дугаараа өөрчлүүлэн, тамга авсан байгаа.

Энэ асуудлаар хэсэг хүмүүс Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ асуудлаар шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Шүүхийн шийдвэр гараагүй учраас тамга хүчинтэй гэсэн үг. Тиймээс бид хууль журмын дагуу ажиллаж байгаа.

Ардчилсан намын тамга, бланк, нэр дэвшигчийг тодруулсан бүхий л үйл ажиллагаа албан ёсны, хууль журмын дагуу явагдаж байгаа болохыг мэдэгдэж байна” гэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “АН-ын шинэ удирдлагуудын байр суурийг илэрхийлж байна. Хөрөнгө оруулагчдыг хөөж явуулъя, цаасан мөнгө хэвлэж байгаад иргэдийн амжиргааг дээшлүүлье, хувийн өмчийг хураая, хууль ямар хэрэгтэй юм гэдэг үзэл санаатай хүмүүс нэг дор очсон байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад хүний мэдэгдлээс харахад социализмыг буцаан сэргээх гэсэн үзэл санаа цухалзах болж. Үүнийг АН тууштай эсэргүүцнэ. Ийм үзэл санааны эсрэг зогсох гэж АН үнэт зүйл, зарчимтай явж ирсэн. АН бол гуравдагч хөршийг дэмждэг, хөрөнгө оруулагчдын татахыг эрмэлздэг нам. Тиймээс хүч түрснээрээ хуулийн дээр гишгэхгүй гэдгийг хэлмээр байна. Хүч түрснээр хуулийн дээгүүр гишгэхгүй, өнөөдөр гоё чанга яриснаар хүмүүсийн амьдралын асуудлыг шийдэхгүй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.86)
    Songuuli. Hiihgui. Uwchin zowlongood salya. Battulgaa heweer uldeej heruulee steg tawiya. Man. Tarahystoi
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 42 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 1 цаг 58 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 2 цаг 0 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 2 цаг 2 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 2 цаг 4 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 2 цаг 9 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 2 цаг 10 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 4 цаг 4 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 4 цаг 5 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 4 цаг 7 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 4 цаг 14 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 4 цаг 18 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 4 цаг 20 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 4 цаг 30 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 5 цаг 47 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 6 цаг 3 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 6 цаг 7 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 6 цаг 9 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 6 цаг 11 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 6 цаг 17 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top