x

О.Цогтгэрэл даргатай АН-ын тамга хүчинтэй хэвээр гэв

Өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдсаны дараа тус намын дүрмийн дагуу тухайн үеийн дарга С.Эрдэнэ албан тушаалаасаа огцорч тамгаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Ц.Туваан нь намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад Гуравдугаар сард зохион байгуулагдсан дотоод сонгуулиар гишүүдийн олонхийн санал авч даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд тамгаа шилжүүлсэн юм.

Хариуцлага хүлээж огцорсон хуучин дарга С.Эрдэнэ гэнэтхэн би дарга хэвээрээ хэмээн гарч ирээд сайн дураар өгсөн тамгаа хүчингүй гэж зарлуулан улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагчаар дүгнэлт гаргуулж шинэ тамга хийлгэн сүүдрийн гэмээр хоёрдогч Ардчилсан намыг байгуулсан юм. Түүний энэхүү үйлдлийн цаана тус намыг зориудаар хагалан бутаргаж улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх эрх баригчдын явуулга байсан гэж Ардчилсан намын гишүүд үздэг.

С.Эрдэнэд ийм боломж олгож давхар тамгатай болгосон Улсын бүртгэлийн газрын байцаагч Д.Чинтулгын 2020 оны Арванхоёрдугаар сарын 24-ний дүгнэлт болон шинээр тамга, тэмдэгийн дугаар олгосон улсын бүртгэгчийн Арванхоёрдугаар сарын 25-ны шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүхээс энэ оны Хоёрдугаар сарын 2-нд түдгэлзүүлсэн байдаг. Шүүхийн энэхүү шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн давж заалдсаар байгаа ч амжилт олоогүй бөгөөд давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Юутай ч С.Эрдэнэд шинэ тамга олгосон шийдвэрийг түдгэлзүүлсэн явдал нь С.Эрдэнээс Ц.Туваанд, Ц.Туваанаас шинээр сонгогдсон дарга О.Цогтгэрэлд шилжүүлсэн тамгыг хууль зүйн хувьд хүчинтэй болгож байгаа юм.

Иймд Аудитын байгууллага болон Сонгуулийн Ерөнхий Хороо өөрийн шинэ намаас өөрийгөө дэвшүүлсэн С.Эрдэнийг биш жинхэнэ Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх нь зүй ёсны юм хэмээн Ардчилсан намаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.179.24.166)
    Намаа удирдаж чадсангүй гэж тамгаа өгсөн хүн улс удирдаж чадахуу.
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 10 цаг 59 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 12 цаг 6 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 12 цаг 24 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 12 цаг 25 мин Сэрэмжлүүлэг 12 цаг 28 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 12 цаг 28 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 12 цаг 30 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 12 цаг 32 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 12 цаг 33 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 13 цаг 34 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 13 цаг 37 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 13 цаг 44 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 13 цаг 54 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 13 цаг 54 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 13 цаг 58 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 16 цаг 19 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 16 цаг 34 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 17 цаг 19 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 17 цаг 23 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 17 цаг 38 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top